Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 04 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-15 17:41:17

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 04 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Бугант, Туул, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 167.3-227.2 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 04 дугаар сарын 20-нд авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.025 мгN/л буюу ХА-аас 1.2 дахин давсан бохирдолтой  байна.

 Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 126.3-252.7 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Орхон-Орхон цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.083 мгN/л буюу ХА-аас 4.2 дахин, Орхон-Шаамар цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.54 мгN/л буюу  ХА-аас  1.1  дахин, Орхон-Сүхбаатар цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.67 мгN/л буюу  ХА-аас  1.3 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.057 мгN/л буюу ХА-аас 2.8 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.4 мгО/л буюу ХА-аас 1.5 дахин  давсан  бохирдолтой  байна.

Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 137.5-153.7 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас  Хараа-Зүүнхараа  гүүрний дээд цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.025 мгN/л буюу ХА-аас 1.2 дахин, Хараа-Зүүнхараа гүүрний доод цэгээс  авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.030 мгN/л буюу ХА-аас 1.5 дахин давсан бохирдолтой байна.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 50.2-80.6 мг/л,  ХА-аас Ерөө-Бугант цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.71 мгN/л буюу  ХА-аас  1.4 дахин,  Ерөө-Ерөө цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.84 мгN/л буюу  ХА-аас  1.7  дахин, перманганатын исэлдэх чанар 13.5 мгО/л буюу ХА-аас 1.4 дахин, Ерөө-Дулаанхаан цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.90 мгN/л буюу  ХА-аас 1.8  дахин  давсан бохирдолтой байна.

Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 201.9 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна.

Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 79.3 мг/л,  ХА-аас  аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.54 мгN/л буюу  ХА-аас  1.1 дахин,  перманганатын исэлдэх чанар 17.7 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин давсан бохирдолтой байна.

 Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 321.3 мг/л,  ХА-аас аммонийн азот /NH­4/-ын агууламж 2.40 мгN/л буюу  ХА-аас  4.8 дахин,  нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.151 мгN/л буюу ХА-аас 7.6 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.454 мгР/л буюу ХА-аас 4.5 дахин,  перманганатын исэлдэх чанар 41.3 мгО/л буюу ХА-аас 4.1 дахин тус тус давж гол дагуу бохирдсон байна.

Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 427.6 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 9.49 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 9.0 мгО/л буюу ХА-аас 3.0 дахин, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.77 мгN/л буюу  ХА-аас  1.5 дахин,  перманганатын исэлдэх чанар 10.2 мгО/л буюу ХА-аас 1.02 дахин тус тус давж их бохирдолтой байлаа.

Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 551.7 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 11.93 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 10.6 мгО/л буюу ХА-аас 3.5 дахин, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 7.05 мгN/л буюу ХА-аас 14.1 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 2.182 мгN/л буюу ХА-аас 109.1 дахин, нитратын азотын /NO3/-ын агууламж 16.96 мгN/л буюу ХА-аас 1.9 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 1.000 мгР/л буюу ХА-аас 10.0 дахин давж маш их бохирдолтой байлаа.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

3.4

0.06

0.002

0.006

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

8.57

1.4

9.2

0.07

0.017

0.018

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

8.72

2.6

3.1

0.30

0.025

0.043

4

Орхон-Орхон

-

-

3.7

0.28

0.083

0.027

5

Орхон – Шаамар

9.03

1.7

6.1

0.54

0.018

0.054

6

Орхон –  Сүхбаатар

8.87

4.4

8.0

0.67

0.057

0.049

7

Хараа-Зүүнхараа /дээд/

-

-

2.8

0.16

0.025

0.013

8

Хараа-Зүүнхараа /доод/

-

-

4.0

0.13

0.030

0.030

9

Хараа-Баруунхараа

-

-

6.7

0.37

0.004

0.040

10

Ерөө-Бугант

-

-

8.6

0.71

0.005

0.019

11

Ерөө-Ерөө

-

-

13.5

0.84

0.005

0.018

12

Ерөө-Дулаанхаан

-

-

9.8

0.90

0.004

0.024

13

Бургалтай-Бургалтай

-

-

4.3

0.18

0.001

0.016

14

Бугант-Бугант

-

-

17.7

0.54

0.011

0.034

15

Туул-Орхонтуул

-

-

41.3

2.40

0.151

0.454

16

Буурь-Сүхбаатар

9.49

9.0

0.77

0.003

0.003

0.084

17

Хиагт-Алтанбулаг

11.93

10.6

10.1

7.05

2.182

1.000

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2018 оны 04 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 91.62%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2018 оны 04 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.83

96.6

42.34

20.04

13.8

0.193

28.38

0.657

6.03

91.62

Гарч

7.77

6.2

17.50

1.68

5.5

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Бургалтай гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант гол цэвэр Буурь, Туул гол бага бохирдолтой, Хиагт маш бохир байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 91.62% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд нийт азот  ХА-аас 2.34 дахин их агуулагдаж байлаа.

Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаарын чанарын 1-р харуулын 04-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.004 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.014 мг/м3, хамгийн их нь 0.023 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.009 мг/м3, хамгийн их агууламж 0.018 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их агууламж 0.005 мг/м3 байна.

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 6
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 13
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 41
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 58
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 73
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 99
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 131
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 149
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-02 175
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 11 дугаар сарын тойм 2018-12-07 217
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-06 220
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 09 дугаар сарын тойм 2018-10-05 229
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 08 дугаар сарын тойм 2018-09-04 275
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 07 дугаар сарын тойм 2018-08-02 237
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-05 352
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм 2018-06-05 305
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм 2018-04-03 354
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 02 дугаар сарын тойм 2018-03-05 363
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 370