Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 08 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2018-11-13 21:53:22

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Хүдэр, Зэлтэр, Бугант, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 145-206 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 08 сарын 10-нд авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.038 мгN/л буюу ХА-аас 1.9 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.3 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин  тус тус  давж  бага зэргийн бохирдол үүссэн байна.

Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 135-136 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Орхон-Шаамар цэгээс авсан сорьцонд перманганатын исэлдэх чанар 17.3 мгО/л буюу ХА-аас 1.7 дахин,  Орхон-Сүхбаатар цэгээс авсан сорьцонд перманганатын исэлдэх чанар 10.9 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин  давсан  бага зэргийн бохирдол үүссэн байна.

Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 85-118 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас  давсан үзүүлэлт илрээгүй байна.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 45-59 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас Ерөө-Ерөө цэгээс авсан сорьцонд аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.69 мгN/л буюу  ХА-аас 1.4  дахин,  Ерөө-Дулаанхаан цэгээс авсан сорьцны усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.63 мгN/л буюу  ХА-аас 1.3  дахин,  нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.025 мгN/л буюу ХА-аас 1.2 дахин  давсан бага зэргийн бохирдолтой байна.

Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 212 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна.

Хүдэр гол,  Хүдэр голын  Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 65мг/л,  ХА-аас  перманганатын исэлдэх чанар 12.1 мгО/л буюу ХА-аас 1.2 дахин  давсан байна.

Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 114 мг/л,  ХА-аас бохирдолгүй байна.

Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 120 мг/л,  ХА-аас  аммонийн азот /NH­4/-ын агууламж 2.68 мгN/л буюу  ХА-аас 5.4  дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.102 мгN/л буюу ХА-аас 5.1 дахин,  эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.392 мгР/л буюу ХА-аас 3.9 дахин,  перманганатын исэлдэх чанар 33.1 мгО/л буюу ХА-аас 3.3 дахин тус тус давж их  бохирдолтой байна.

Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 220 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 8.50 мгО/л байсан боловч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.0 мгО/л буюу ХА-аас 2.0 дахин, аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.68 мгN/л буюу ХА-аас 1.4 дахин  тус тус давж бохирдолтой байлаа.

Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 507 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 9.22 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 5.8 мгО/л буюу ХА-аас 1.9 дахин, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.66 мгN/л буюу ХА-аас 1.3 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 1.918 мгN/л буюу ХА-аас 95.9 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.924 мгР/л буюу ХА-аас 9.2 дахин давж маш их бохирдолтой байлаа.

 

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

3.6

0.13

0.005

0.001

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

8.06

3.3

5.8

0.35

0.038

0.056

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

8.48

1.1

7.4

0.24

0.006

0.046

4

Орхон – Шаамар

9.12

1.8

17.3

0.27

0.008

0.062

5

Орхон –  Сүхбаатар

7.84

0.5

10.9

0.38

0.013

0.100

6

Хараа-Зүүнхараа /дээд/

-

-

5.2

0.35

0.001

0.003

7

Хараа-Зүүнхараа /доод/

-

-

5.9

0.11

0.003

0.013

8

Хараа-Баруунхараа

-

-

7.0

0.16

0.002

0.034

9

Ерөө-Бугант

-

-

9.8

0.38

0.007

0.021

10

Ерөө-Ерөө

-

-

8.6

0.69

0.014

0.040

11

Ерөө-Дулаанхаан

-

-

5.8

0.63

0.025

0.041

12

Бургалтай-Бургалтай

-

-

2.3

0.13

0.003

0.003

13

Хүдэр-Хүдэр

-

-

12.1

0.45

0.006

0.021

14

Зэлтэр-Зэлтэр

-

-

3.5

0.17

0.003

0.001

15

Бугант-Бугант

-

-

33.1

2.68

0.102

0.392

16

Буурь-Сүхбаатар

8.50

6.0

8.1

0.68

0.011

0.025

17

Хиагт-Алтанбулаг

9.22

5.8

5.2

0.66

1.918

0.924

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

 

2018 оны 08 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 31.2%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2018 оны 08 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

6.84

115.8

24.00

87.3

43.2

1.016

25.46

0.882

8.22

31.2

Гарч

7.30

27.0

22.67

60.1

6.3

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Эхний 8 сарын байдлаар Хараа, Зэлтэр, Бургалтай гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Хүдэр гол цэвэр Буурь, Бугант, гол бага бохирдолтой, Хиагт маш бохир байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 31.2% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд нийт азот 2.3 дахин давсан байна.

Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй бөгөөд нийт 42 удаагийн ажиглалт хийсэн байна. Агаарын чанарын 1-р харуулын 08-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.007 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.016 мг/м3, хамгийн их нь 0.035 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 21 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж  0.015 мг/м3, хамгийн их агууламж 0.031 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.004 мг/м3 байна.

 

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-06 9
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 09 дугаар сарын тойм 2018-10-05 32
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 07 дугаар сарын тойм 2018-08-02 80
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-05 119
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм 2018-06-05 114
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 04 дугаар сарын тойм 2018-05-03 151
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм 2018-04-03 141
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 02 дугаар сарын тойм 2018-03-05 187
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 184
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-08 194
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2017 оны 11 дугаар сарын тойм 2017-12-01 177
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2017 оны 10 дугаар сарын тойм 2017-11-06 173
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 09 дугаар сарын тойм 2017-10-05 187
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 08 дугаар сарын тойм 2017-09-07 230
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 07 дугаар сарын тойм 2017-08-10 293
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 06 дугаар сарын тойм 2017-07-09 202
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 05 дугаар сарын тойм 2017-06-09 230
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 04 дугаар сарын тойм 2017-05-03 288
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 03 дугаар сарын тойм 2017-04-03 327