Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 09 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2018-11-16 13:05:56

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 09 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Хүдэр, Зэлтэр, Бугант, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 165-173 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан бохирдолгүй байна.

Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 139-175 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, давсан  бохирдолгүй байна.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 45-56 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас давсан бохирдолгүй байна.

Хүдэр гол,  Хүдэр голын  Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 86 мг/л,  ХА-аас  давсан  бохирдолгүй байна.  

Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 121 мг/л,  ХА-аас  аммонийн азот /NH­4/-ын агууламж 2.58 мгN/л буюу  ХА-аас 5.2  дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.066 мгN/л буюу ХА-аас 3.3 дахин  тус тус давж их  бохирдолтой байна.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 175 мг/л,  ХА-аас давсан  бохирдолгүй байна.

Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 826 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 11.00 мгО/л байсан боловч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 5.1 мгО/л буюу ХА-аас 1.7 дахин, аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.52 мгN/л буюу ХА-аас 1.04 дахин,  перманганатын исэлдэх чанар 21.7 мгО/л буюу ХА-аас 2.2 дахин тус тус давж бохирдолтой байлаа.

Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 564 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 11.47 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 5.6 мгО/л буюу ХА-аас 1.9 дахин, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 3.61 мгN/л буюу ХА-аас 7.2 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.625 мгN/л буюу ХА-аас 31.25 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.581 мгР/л буюу ХА-аас 5.8 дахин давж маш их бохирдолтой байлаа.

 

 

 

 

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

4.0

0.09

0.009

0.002

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

11.04

2.1

2.9

0.16

0.005

0.018

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

11.00

1.9

3.3

0.06

0.004

0.023

4

Орхон-Орхон

-

-

5.3

0.14

0.004

0.009

5

Орхон – Шаамар

10.23

2.0

5.0

0.10

0.001

0.009

6

Орхон – Сүхбаатар

11.16

1.9

4.2

0.10

0.003

0.012

7

Ерөө-Бугант

-

-

2.1

0.23

0.007

0.016

8

Ерөө-Ерөө

-

-

1.3

0.38

0.010

0.033

9

Ерөө-Дулаанхаан

-

-

4.3

0.31

0.006

0.015

10

Хүдэр-Хүдэр

-

-

5.6

0.45

0.005

0.011

11

Бугант-Бугант

-

-

4.0

2.58

0.066

0.064

12

Туул-Орхонтуул

-

-

3.5

0.15

0.002

0.020

13

Буурь-Сүхбаатар

11.00

5.1

21.7

0.52

0.003

0.031

14

Хиагт-Алтанбулаг

11.47

5.6

7.8

3.61

0.625

0.581

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

 

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

 

2018 оны 09 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 60.6%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2018 оны 09 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.04

135.6

10.34

25.42

30.4

0.176

1.59

0.050

3.03

60.6

Гарч

7.27

7.4

20.17

10.02

3.7

 

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

 

Дүгнэлт: Эхний 9 сарын байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Хүдэр гол цэвэр Буурь, Бугант, Туул гол бага бохирдолтой, Хиагт маш бохир байлаа.

 

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 60.6% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд стандартаас давсан үзүүлэлтгүй  байна.

 

Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй бөгөөд нийт 40 удаагийн ажиглалт хийсэн байна. Агаарын чанарын 1-р харуулын 09-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.004 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.016 мг/м3, хамгийн их нь 0.038 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

 

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 40 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын  давхар ислийн дундаж  агууламж  0.015 мг/м3, хамгийн их агууламж 0.028 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.005 мг/м3 байна.

 

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-06 9
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 08 дугаар сарын тойм 2018-09-04 67
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 07 дугаар сарын тойм 2018-08-02 80
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-05 119
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм 2018-06-05 114
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 04 дугаар сарын тойм 2018-05-03 151
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм 2018-04-03 141
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 02 дугаар сарын тойм 2018-03-05 187
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 184
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-08 194
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2017 оны 11 дугаар сарын тойм 2017-12-01 177
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2017 оны 10 дугаар сарын тойм 2017-11-06 173
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 09 дугаар сарын тойм 2017-10-05 187
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 08 дугаар сарын тойм 2017-09-07 230
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 07 дугаар сарын тойм 2017-08-10 293
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 06 дугаар сарын тойм 2017-07-09 202
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 05 дугаар сарын тойм 2017-06-09 230
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 04 дугаар сарын тойм 2017-05-03 288
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 03 дугаар сарын тойм 2017-04-03 327