Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2018-11-16 17:13:26

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны  10 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Хүдэр, Зэлтэр, Бугант, Буурь, Хиагт, Туул  голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 18 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 171-196 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан бохирдолгүй байна.

Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 149-159 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас Орхон-Сүхбаатар хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцонд аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.72  мгN/л буюу ХА-аас 1.4 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч  /БХХ5/-ийн агууламж  6.0  мгО/л буюу ХА-аас 2.0 дахин давсан  байна.

 Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 116-166 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас  давсан үзүүлэлт илрээгүй байна.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 53-58 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас Ерөө-Бугант хяналт-шинжилгээний  цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.023 мгN/л буюу ХА-аас 1.2 дахин давсан  байна.

Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 172 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна.

Хүдэр гол,  Хүдэр голын  Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 278 мг/л,  ХА-аас  давсан  бохирдолгүй байна.  

Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 127 мг/л,  ХА-аас бохирдолгүй байна.

Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 68 мг/л,  ХА-аас  аммонийн азот /NH­4/-ын агууламж 1.88 мгN/л буюу  ХА-аас 3.8  дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.161  мгN/л буюу ХА-аас 8.05 дахин,   перманганатын исэлдэх чанар 12.4 мгО/л буюу ХА-аас 1.2 дахин тус тус давж голын ус дагуу бохирдолтой байлаа.

Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 740 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 10.23 мгО/л байсан боловч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.2 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин, перманганатын исэлдэх чанар 13.0 мгО/л буюу ХА-аас 1.3 дахин тус тус давж бохирдолтой байна.

Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 566 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 11.00 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 9.0 мгО/л буюу ХА-аас 3.0 дахин, усан дахь нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.585 мгN/л буюу ХА-аас 29.25 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.282 мгР/л буюу ХА-аас 2.8 дахин, перманганатын исэлдэх чанар 15.5 мгО/л буюу ХА-аас 1.6 дахин тус тус давж маш их бохирдолтой байлаа.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 171 мг/л,  ХА-аас нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.052 мгN/л буюу ХА-аас 2.6 дахин давсан  байна.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

3.3

0.05

0.001

0.004

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

10.08

1.9

4.3

0.16

0.006

0.014

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

9.46

0.8

4.2

0.10

0.006

0.014

4

Орхон – Шаамар

11.47

2.6

3.9

0.31

0.010

0.035

5

Орхон – Сүхбаатар

9.61

6.0

3.6

0.72

0.012

0.057

6

Хараа-Зүүнхараа /дээд/

-

-

5.1

0.27

0.005

0.010

7

Хараа-Зүүнхараа /доод/

-

-

5.7

0.27

0.003

0.011

8

Хараа-Баруунхараа

-

-

5.6

0.20

0.003

0.011

9

Ерөө-Бугант

-

-

5.3

0.12

0.023

0.043

10

Ерөө-Ерөө

-

-

6.0

0.32

0.007

0.025

11

Ерөө-Дулаанхаан

-

-

5.7

0.37

0.009

0.027

12

Бургалтай-Бургалтай

-

-

3.7

0.13

0.009

0.021

13

Хүдэр-Хүдэр

-

-

4.8

0.15

0.008

0.013

14

Зэлтэр-Зэлтэр

-

-

3.6

0.07

0.002

0.004

15

Бугант-Бугант

-

-

12.4

1.88

0.161

0.077

16

Буурь-Сүхбаатар

10.23

3.2

13.0

0.30

0.003

0.016

17

Хиагт-Алтанбулаг

11.00

9.0

15.5

0.18

0.585

0.282

18

Туул-Орхонтуул

-

-

5.6

0.07

0.052

0.012

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2018 оны 10 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 97.3%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2018 оны 10 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.97

261.2

23.50

133.76

77.5

1.104

24.35

0.167

7.82

97.34

Гарч

8.22

3.6

21.67

3.56

8.4

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Хүдэр голууд цэвэр,  Буурь, Зэлтэр, Хараа голууд маш цэвэр, Бугант, Туул  голууд  бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 97.3% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд стандартаас давсан үзүүлэлтгүй  байна.

Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй бөгөөд нийт 69 удаагийн ажиглалт хийсэн байна. Агаарын чанарын 1-р харуулын 10-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.006 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.021 мг/м3, хамгийн их нь 0.048 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 69 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.015 мг/м3, хамгийн их агууламж 0.026 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их агууламж 0.006 мг/м3 байна.

 

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 09 дугаар сарын тойм 2018-10-05 33
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 08 дугаар сарын тойм 2018-09-04 67
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 07 дугаар сарын тойм 2018-08-02 80
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-05 119
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм 2018-06-05 114
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 04 дугаар сарын тойм 2018-05-03 151
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм 2018-04-03 141
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 02 дугаар сарын тойм 2018-03-05 187
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 184
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-08 194
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2017 оны 11 дугаар сарын тойм 2017-12-01 177
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2017 оны 10 дугаар сарын тойм 2017-11-06 173
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 09 дугаар сарын тойм 2017-10-05 187
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 08 дугаар сарын тойм 2017-09-07 230
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 07 дугаар сарын тойм 2017-08-10 293
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 06 дугаар сарын тойм 2017-07-09 202
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2017 оны 05 дугаар сарын тойм 2017-06-09 230
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 04 дугаар сарын тойм 2017-05-03 288
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 03 дугаар сарын тойм 2017-04-03 327