Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 11 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-20 21:52:55

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны  11 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Туул  голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 13 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1, Сэлэнгэ-Наушка хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 230-296 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй  байлаа.

Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 228-254 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан  үзүүлэлтгүй байна.

 Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 204-237 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас  давсан үзүүлэлт илрээгүй байна.

Ерөө гол, Ерөө голын Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ерөө-Бугант хяналт-шинжилгээний цэгээс сорьц авах боломжгүй хөлдүү байсан. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 70-86 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас Ерөө-Дулаанхаан хяналт-шинжилгээний  цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.021 мгN/л буюу ХА-аас 1.05 дахин, аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.56 мгN/л буюу  ХА-аас 1.12 дахин байна.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 262 мг/л,  ХА-аас нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.025 мгN/л буюу ХА-аас 1.25 дахин давсан  байна.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

2.5

0.03

0.002

0.001

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

11.16

1.6

2.9

0.18

0.008

0.014

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

7.62

1.7

3.8

0.02

0.011

0.008

4

Сэлэнгэ-Наушка

6.73

0.3

3.9

0.10

0.004

0.013

5

Орхон-Орхон

-

-

3.6

0.28

0.014

0.009

6

Орхон – Шаамар

7.84

0.4

3.5

0.06

0.015

0.010

7

Орхон – Сүхбаатар

8.28

2.0

3.3

0.07

0.012

0.011

8

Хараа-Зүүнхараа /дээд/

-

-

3.8

0.04

0.012

0.004

9

Хараа-Зүүнхараа /доод/

-

-

3.3

0.02

0.003

0.007

10

Хараа-Баруунхараа

-

-

3.3

0.06

0.011

0.005

11

Ерөө-Ерөө

-

-

7.1

0.40

0.016

0.035

12

Ерөө-Дулаанхаан

-

-

5.9

0.56

0.021

0.047

13

Туул-Орхонтуул

-

-

4.5

0.14

0.025

0.014

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2018 оны 11 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 80.05%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2018 оны 11 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.97

261.2

23.50

133.76

77.5

1.104

24.35

0.167

7.82

97.34

Гарч

8.22

3.6

21.67

3.56

8.4

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Эхний 11 сарын байдлаар Зэлтэр, Хараа, Бургалтай маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Хүдэр голууд цэвэр,  Буурь, Бугант, Туул  голууд  бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 80.05% ба цэвэршүүлээд гарч байгаа бөгөөд нийт азот 1.14 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч / БХХ5/-1.18 дахин тус тус стандартаас давсан байна.

Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 11-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.009 мг/м3, хамгийн их нь 0.020 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.033 мг/м3, хамгийн их нь 0.058 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.129 мг/м3, хамгийн их нь 0.424 мг/м3  PM10 тоосонцор 11 сарын 23-ний оройн 20 цагт хүлцэх агууламжаас 4.24 дахин давсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 60 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.057 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.005 мг/м3, хамгийн их агууламж 0.028 мг/м3 байна.

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 9
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 17
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 44
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 61
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 77
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 103
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 134
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 153
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-02 176
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-06 225
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 09 дугаар сарын тойм 2018-10-05 235
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 08 дугаар сарын тойм 2018-09-04 280
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 07 дугаар сарын тойм 2018-08-02 241
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-05 355
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм 2018-06-05 309
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 04 дугаар сарын тойм 2018-05-03 354
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм 2018-04-03 357
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 02 дугаар сарын тойм 2018-03-05 366
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 373