Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-20 21:53:34

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 03 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Зэлтэр, Ерөө, Туул  голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 8 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 254-270 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байна.

Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 203-224 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн,  ХА-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байлаа.

Зэлтэр гол, Зэлтэр голын Түшиг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 172.8 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна.

Ерөө гол, Ерөө голын Дулаанхаан хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 127.5 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 720.9 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

0.6

0.03

0.001

0.011

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

6.95

1.7

5.0

0.28

0.008

0.035

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

7.70

2.8

2.2

0.08

0.009

0.031

4

Орхон – Шаамар

7.84

3.4

1.3

0.10

0.007

0.032

5

Орхон –  Сүхбаатар

7.40

0.9

0.1

0.06

0.006

0.005

6

Зэлтэр-Зэлтэр

-

-

2.0

илрээгүй

0.001

0.046

7

Ерөө-Дулаанхаан

-

-

0.6

0.04

0.004

0.091

8

Туул-Орхонтуул

-

-

1.4

0.02

0.004

0.028

 

MNS 4586:98

 

 

10.0

0.5

0.02

0.1

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2019 оны 03 дугаар сарын 11-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 77.8%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2019 оны 03 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.07

34.6

25.00

129.6

42.7

0.906

34.76

0.026

1.66

77.8

Гарч

7.46

28.4

19.84

28.8

9.6

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон, Зэлтэр, Ерөө,Туул голууд маш цэвэр байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгэний чанар 77.8% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 28.8 мгО/л буюу ХА-аас 1.44 дахин, нийт азот  ХА-аас 2.43 дахин их агуулагдаж байлаа.

Агаарын шинжилгээ: Агаарын чанарын 1-р харуулын 03-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.008 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.013 мг/м3, хамгийн их нь 0.027 мг/м3 нийт тоосны дундаж агууламж 0.087 мг/м3, хамгийн их нь 0.379 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.062, хамгийн их нь 0.107  байсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Сүхбаатар суманд агаарт MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 3-р сарын 04-ний өдөр 1.07 дахин давж бага зэргийн бохирдол үүссэн байна.

Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.017 мг/м3, хамгийн их агууламж 0.030 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.005 мг/м3 байна.

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 8
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 17
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 44
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 61
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 77
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 134
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 153
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-02 176
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 11 дугаар сарын тойм 2018-12-07 219
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-06 224
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 09 дугаар сарын тойм 2018-10-05 235
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 08 дугаар сарын тойм 2018-09-04 280
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 07 дугаар сарын тойм 2018-08-02 241
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-05 355
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм 2018-06-05 309
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 04 дугаар сарын тойм 2018-05-03 354
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм 2018-04-03 357
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 02 дугаар сарын тойм 2018-03-05 366
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 373