Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-06-23 13:28:24

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 04 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Бугант, Туул, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 233-239 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 04 дугаар сарын 20-нд авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 2.32 мгN/л буюу  ХА-аас  4.6 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.040 мгN/л буюу ХА-аас  2.0 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж  3.5 мгО/л буюу ХА-аас 1.2 дахин,  перманганатын исэлдэх чанар 10.6 мгО/л буюу ХА-аас 1.1  дахин давсан бохирдолтой  байна.

 Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 164-204 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Орхон-Орхон цэгээс авсан сорьцонд эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.193 мгР/л буюу ХА-аас 1.9 дахин, Орхон-Шаамар цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.052 мгN/л буюу ХА-аас 2.6 дахин, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 1.04 мгN/л буюу  ХА-аас  2.1  дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж  6.2 мгО/л буюу ХА-аас 2.1 дахин,  перманганатын исэлдэх чанар 25.7 мгО/л буюу ХА-аас 2.6 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.125 мгР/л буюу ХА-аас 1.3 дахин,  Орхон-Сүхбаатар цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 4.43 мгN/л буюу  ХА-аас  8.9 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.078 мгN/л буюу ХА-аас 3.9 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.1 мгО/л буюу ХА-аас 1.4 дахин, перманганатын исэлдэх чанар 18.1 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин тус тус   давсан гол дагуу бохирдолтой  байна.

Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 173-195 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас  Хараа-Баруунхараа цэгээс авсан сорьцонд перманганатын исэлдэх чанар 18.1 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин давсан бага зэргийн бохирдолтой байна.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 80-111 мг/л,  ХА-аас Ерөө-Бугант цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 3.28 мгN/л буюу  ХА-аас  6.6 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.037 мгN/л буюу ХА-аас 1.9 дахин  давж голын эхэн хэсгээр бага бохирдол үүссэн байна.

Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт  206.4  мг/л,  ХА-аас перманганатын исэлдэх чанар 10.6 мгО/л буюу ХА-аас 1.1  дахин давсан бохирдолтой  байна.

Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 81.6 мг/л,  ХА-аас  давсан үзүүлэлтгүй байна.

 Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 162.7 мг/л,  ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.

Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 453.9 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 10.12 мгО/л байсан боловч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 9.1 мгО/л буюу ХА-аас 3.0 дахин давж  бохирдолтой  байлаа.

Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 604.8 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 7.85 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.2 мгО/л буюу ХА-аас 1.4 дахин, перманганатын исэлдэх чанар 51.3 мгО/л буюу ХА-аас 5.1  дахин усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 6.09 мгN/л буюу ХА-аас 12.2 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.524 мгN/л буюу ХА-аас 26.2 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.607 мгР/л буюу ХА-аас 6.1 дахин тус тус давж маш их бохирдолтой байлаа.

 

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

1.7

0.04

0.005

Илрээгүй

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

11.78

3.0

2.7

0.08

0.018

0.015

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

10.12

3.5

10.6

2.32

0.040

0.039

4

Орхон-Орхон

-

-

3.8

0.37

0.018

0.193

5

Орхон – Шаамар

7.85

6.2

25.7

1.04

0.052

0.125

6

Орхон –  Сүхбаатар

10.57

4.1

18.1

4.43

0.078

0.071

7

Хараа-Зүүнхараа /дээд/

-

-

4.2

0.12

0.005

0.011

8

Хараа-Зүүнхараа /доод/

-

-

9.4

0.11

0.006

0.018

9

Хараа-Баруунхараа

-

-

18.1

0.18

0.008

0.020

10

Ерөө-Бугант

-

-

5.7

3.28

0.037

0.047

11

Ерөө-Ерөө

-

-

3.8

0.11

0.001

0.011

12

Ерөө-Дулаанхаан

-

-

1.7

0.03

0.005

0.001

13

Бургалтай-Бургалтай

-

-

10.6

0.17

0.011

0.020

14

Бугант-Бугант

-

-

3.6

0.27

0.005

0.005

15

Туул-Орхонтуул

-

-

4.5

0.08

0.006

0.015

16

Буурь-Сүхбаатар

10.12

9.1

2.7

3.10

0.015

0.031

17

Хиагт-Алтанбулаг

7.85

4.2

51.3

6.09

0.524

0.607

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

 

2019 оны 04 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 21.4%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2019 оны 04 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

6.80

368.8

27.34

173.6

69.5

1.826

36.57

0.653

1.42

21.4

Гарч

7.65

7.0

22.34

136.4

7.8

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Бугант, Туул  гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай гол цэвэр,  Буурь гол бага бохирдолтой, Хиагт маш бохир байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 21.4% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд нийт азот  ХА-аас 2.58 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.82 дахин, фосфор 1.22 дахин их агуулагдаж байлаа.

Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаарын чанарын 1-р харуулын 04-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.005 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их нь 0.033 мг/м3, нийт тоос дундаж 0.048 мг/м3, хамгийн их нь 0.191 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.027 мг/м3, хамгийн их агууламж 0.047 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.007 мг/м3 байна.

 

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 22
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 57
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 85
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 98
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-02 129
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 11 дугаар сарын тойм 2018-12-07 169
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-06 168
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 09 дугаар сарын тойм 2018-10-05 181
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 08 дугаар сарын тойм 2018-09-04 225
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 07 дугаар сарын тойм 2018-08-02 201
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-05 301
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм 2018-06-05 262
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 04 дугаар сарын тойм 2018-05-03 293
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм 2018-04-03 303
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 02 дугаар сарын тойм 2018-03-05 319
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 330