Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-06-23 13:28:27

 

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 05 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Бугант, Зэлтэр, Хүдэр, Туул голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 13 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 185 -214 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй бөгөөд голын дагуу цэвэр байна.

Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 142-226 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан  үзүүлэлтгүй ба голын дагуу ус нь цэвэр  байлаа.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 49-139 мг/л,  ХА-аас Ерөө-Ерөө цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.71 мгN/л буюу  ХА-аас 1.4  дахин  давсан бага зэргийн бохирдолтой байна.

Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 81 мг/л,  ХА-аас  перманганатын исэлдэх чанар 12.8 мгО/л буюу ХА-аас 1.3 дахин давж бага зэргийн бохирдол үүссэн байлаа.

Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 126 мг/л,  ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.

Хүдэр гол,  Хүдэр голын  Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 99.8 мг/л,  ХА-аас  давсан бохирдолгүй байна.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 360.4 мг/л,  ХА-аас аммонийн азот /NH­4/-ын агууламж 1.11 мгN/л буюу  ХА-аас  2.2 дахин,  нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.069 мгN/л буюу ХА-аас 3.45 дахин, перманганатын исэлдэх чанар 10.3 мгО/л буюу ХА-аас 1.03  тус тус давж голын гольдролийн дагуу бохирдсон байна.

 

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

3.6

0.31

0.003

0.011

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

8.61

1.5

4.8

0.08

0.007

0.006

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

8.58

0.9

2.8

0.06

0.002

0.010

4

Орхон-Орхон

-

-

8.2

0.06

0.013

0.010

5

Орхон – Шаамар

8.61

1.8

4.5

0.11

0.005

0.006

6

Орхон –  Сүхбаатар

8.29

0.7

3.1

0.18

0.006

0.015

7

Ерөө-Бугант

-

-

5.7

0.20

0.009

0.028

8

Ерөө-Ерөө

-

-

3.8

0.71

0.008

0.031

9

Ерөө-Дулаанхаан

-

-

6.3

0.49

0.004

0.013

10

Бугант-Бугант

-

-

12.8

0.45

0.017

0.048

11

Зэлтэр-Зэлтэр

-

-

2.7

0.24

0.001

0.004

12

Хүдэр-Хүдэр

-

-

5.9

0.14

0.005

0.007

13

Туул-Орхонтуул

-

-

10.3

1.11

0.069

0.013

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2019 оны 05 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 67.3%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2019 оны 05 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орох

8.28

1701.8

67.01

58.4

96.6

0.057

28.34

0.092

3.95

67.3

Гарч

8.90

12.2

23.67

19.1

27.2

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Зэлтэр, Хүдэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Бугант, Туул гол цэвэр  байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 67.3% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд нийт азот  ЗДХ-ээс 2.16 дахин, перманганатын исэлдэх чанар 1.36 дахин  их агуулагдаж байлаа.

Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаарын чанарын 1-р харуулын 05-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.005 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.022 мг/м3, хамгийн их нь 0.033 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Нийт тоосны дундаж агууламж 0.050 мг/м3,  хамгийн их 0.100 мг/м3, PM10 тоосонцор 0.067 мг/м3 байсан бөгөөд хамгийн их нь  05 сарын 09-нд 0.107 мг/м3 хүрлээ.

 

 

       Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 36
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 57
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 85
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 98
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-02 129
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 11 дугаар сарын тойм 2018-12-07 169
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-06 168
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 09 дугаар сарын тойм 2018-10-05 181
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 08 дугаар сарын тойм 2018-09-04 225
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 07 дугаар сарын тойм 2018-08-02 201
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-05 301
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм 2018-06-05 262
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 04 дугаар сарын тойм 2018-05-03 293
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм 2018-04-03 303
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 02 дугаар сарын тойм 2018-03-05 319
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 330