Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-17 07:24:31

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 08 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Хүдэр, Зэлтэр, Бугант, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 169-183 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 08 сарын 10-нд авсан сорьцонд перманганатын исэлдэх чанар 28.5 мгО/л буюу ХА-аас 2.9  дахин  давж  бага зэргийн бохирдол үүссэн байна.

Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 124-135 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Орхон-Шаамар цэгээс авсан сорьцонд перманганатын исэлдэх чанар 10.5 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин давж бага зэргийн бохирдол үүссэн байна.

Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 96-124 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас  давсан үзүүлэлт илрээгүй байна.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 31-47 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас давсан үзүүлэлтгүй ба бохирдолгүй байна.

Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 156 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна.

Хүдэр гол,  Хүдэр голын  Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 84 мг/л,  ХА-аас  давсан үзүүлэлтгүй бөгөөд бохирдолгүй байна.

Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 116 мг/л,  ХА-аас бохирдолгүй байна.

Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 60 мг/л,  ХА-аас  давсан үзүүлэлтгүй ба бохирдолгүй байна.

Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 711 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 8.55 мгО/л байсан боловч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 5.4 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин, перманганатын исэлдэх чанар 25.2 мгО/л буюу ХА-аас 2.5 дахин, аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.67 мгN/л буюу ХА-аас 1.3 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.234 мгN/л буюу ХА-аас 11.7 дахин тус тус давж голын дагуу бохирдолтой байлаа.

Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 524 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 9.15 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.6 мгО/л буюу ХА-аас 2.2 дахин, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 2.42 мгN/л буюу ХА-аас 4.8 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 1.759 мгN/л буюу ХА-аас 87.8 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 1.210 мгР/л буюу ХА-аас 12.1 дахин давж маш их бохирдолтой байлаа.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

8.4

0.24

0.005

0.045

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

7.95

1.2

28.5

0.45

0.008

0.039

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

7.80

1.5

7.5

0.12

0.008

0.026

4

Орхон – Шаамар

7.50

2.6

10.5

0.19

0.003

0.054

5

Орхон –  Сүхбаатар

7.95

0.9

9.0

0.22

0.005

0.023

6

Хараа-Зүүнхараа /дээд/

-

-

6.8

0.19

0.006

0.025

7

Хараа-Зүүнхараа /доод/

-

-

6.6

0.17

0.002

0.003

8

Хараа-Баруунхараа

-

-

6.3

0.15

0.002

0.016

9

Ерөө-Бугант

-

-

7.1

0.32

0.003

0.026

10

Ерөө-Ерөө

-

-

6.7

0.22

0.004

0.027

11

Ерөө-Дулаанхаан

-

-

6.6

0.28

0.004

0.012

12

Бургалтай-Бургалтай

-

-

5.3

0.09

0.006

0.052

13

Хүдэр-Хүдэр

-

-

5.9

0.19

0.004

0.025

14

Зэлтэр-Зэлтэр

-

-

7.1

0.15

0.001

0.037

15

Бугант-Бугант

-

-

6.2

0.42

0.009

0.044

16

Буурь-Сүхбаатар

8.55

5.4

25.2

0.67

0.234

0.037

17

Хиагт-Алтанбулаг

9.15

6.6

15.0

2.42

1.759

1.210

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2019 оны 08 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 85.9%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2019 оны 08 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.11

141.6

33.01

223.6

43.5

0.524

20.76

0.464

0.72

85.9

Гарч

7.36

9.0

20.17

31.6

9.0

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Эхний 8 сарын байдлаар Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Бургалтай, Хүдэр гол цэвэр Буурь гол бага бохирдолтой, Хиагт маш бохир байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 85.9% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд нийт азот 1.46 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.58 дахин их агуулагдаж байна.

Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй бөгөөд нийт 44 удаагийн ажиглалт хийсэн байна. Агаарын чанарын 1-р харуулын 08-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.013 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.028 мг/м3, хамгийн их нь 0.048 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 44 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.021 мг/м3, хамгийн их агууламж 0.034 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.005 мг/м3 байна.

 

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 28
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 69
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 56
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 69
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 88
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 101
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 122
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 155
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 171
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-02 199
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 11 дугаар сарын тойм 2018-12-07 250
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-06 251
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 09 дугаар сарын тойм 2018-10-05 261
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 08 дугаар сарын тойм 2018-09-04 308
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 07 дугаар сарын тойм 2018-08-02 254
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-05 384
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм 2018-06-05 331
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 04 дугаар сарын тойм 2018-05-03 387
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм 2018-04-03 386
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 02 дугаар сарын тойм 2018-03-05 386
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 396