Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-06-03 04:03:35

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 02 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Туул  голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 6 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 234-284 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байна.

Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 207-221 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн,  ХА-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байлаа.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 680 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

0.7

0.06

0.003

0.011

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

5.59

0.4

1.3

0.09

0.002

0.027

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

6.11

0.4

0.4

0.14

0.010

0.024

4

Орхон – Шаамар

5.85

0.8

0.5

0.25

0.009

0.031

5

Орхон –  Сүхбаатар

5.46

0.6

1.4

0.16

0.003

0.053

6

Туул-Орхонтуул

-

-

2.2

0.13

0.002

0.078

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

                       

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2020 оны 02 дугаар сарын 11-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 70.3%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2020 оны 02 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.11

41.8

31.3

143.0

32.5

2.570

4.13

0.439

5.59

70.3

Гарч

7.57

19.4

21.2

42.2

16.9

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон,Туул гол маш цэвэр байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгэний чанар 70.3% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 42.2 мгО/л буюу ХА-аас 2.11 дахин, фосфорын агууламж 2.570 мгР/л буюу  ХА-аас 1.71 дахин их агуулагдаж байлаа.

Агаарын шинжилгээ: Агаарын чанарын 1-р харуулын 02-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.006 мг/м3, хамгийн их нь 0.013 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.026 мг/м3, хамгийн их нь 0.045 мг/м3 нийт тоосны дундаж агууламж 0.143 мг/м3, хамгийн их нь 0.425 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.135, хамгийн их нь 0.192  байсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Сүхбаатар суманд агаарт MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 2-р сарын 03-ний өдөр 1.92 дахин, 13-нд 1.59 дахин, 17-нд 1.74, 20-нд 1.47 дахин  тус тус давж бага зэргийн бохирдол үүссэн байна.

Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.021 мг/м3, хамгийн их агууламж 0.092 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.007 мг/м3, хамгийн их агууламж 0.024 мг/м3 байна.

 

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-06-02 1
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2020 оны 04 дугаар сарын тойм 2020-05-07 14
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-06 23
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-09 115
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм 2020-01-03 135
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм 2019-12-03 122
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 169
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 172
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 181
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 145
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 162
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 195
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 210
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 210
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 272
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 262