Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-09-14 00:23:49

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 03 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Зэлтэр, Ерөө, Туул  голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 8 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 268-297 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, 03 сарын 20-нд Сэлэнгэ-12 дугаар зөрлөгийн орчмоос авсан усны сорьцонд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.1 мгО/л буюу MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас 1.03 дахин  давсан байна.

Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 163-213 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн,  ХА-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байлаа.

Зэлтэр гол, Зэлтэр голын Түшиг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 195 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна.

Ерөө гол, Ерөө голын Дулаанхаан хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 168 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 447 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна

 

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

1.0

0.02

0.002

0.025

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

6.78

0.4

0.6

0.05

0.002

0.019

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

7.06

3.1

1.4

0.36

0.016

0.020

4

Орхон – Шаамар

8.64

1.4

1.3

0.33

0.004

0.037

5

Орхон –  Сүхбаатар

6.91

2.3

4.6

0.39

0.012

0.060

6

Зэлтэр-Зэлтэр

-

-

0.6

0.08

0.001

0.039

7

Ерөө-Дулаанхаан

-

-

1.4

0.28

0.005

0.022

8

Туул-Орхонтуул

-

-

1.2

0.13

0.007

0.038

 

MNS 4586:98

 

 

10.0

0.5

0.02

0.1

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2020 оны 03 дугаар сарын 11-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 64.1%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2020 оны 03 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгт 2-т үзүүллээ.

Хүснэгт 2

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.47

14.4

27.3

140.4

41.8

1.712

4.62

0.611

6.91

64.1

Гарч

7.63

6.4

30.0

50.4

23.0

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон, Зэлтэр, Ерөө,Туул голууд маш цэвэр байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгэний чанар 64.1% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.5 дахин, фосфор 1.14 дахин, перманганатын исэлдэх чанар 1.15 дахин тус тус давсан байна.

 

Агаарын шинжилгээ: Агаарын чанарын 1-р харуулын 03-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.008 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.017 мг/м3, хамгийн их нь 0.035 мг/м3 нийт тоосны дундаж агууламж 0.068 мг/м3, хамгийн их нь 0.195 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.078, хамгийн их нь 0.133  байсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Сүхбаатар суманд агаарт MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 3-р сарын 02-ний өдөр 1.33 дахин давж бага зэргийн бохирдол үүссэн байна.

Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.014 мг/м3, хамгийн их агууламж 0.029 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.018 мг/м3 байна.

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын эрхлэгч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 08 дугаар сарын тойм 2020-09-04 13
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм 2020-08-07 16
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 06 дугаар сарын тойм 2020-07-01 47
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-06-02 47
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2020 оны 04 дугаар сарын тойм 2020-05-07 65
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 149
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-09 163
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм 2020-01-03 184
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм 2019-12-03 178
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 223
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 216
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 219
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 195
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 207
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 242
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 256
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 268
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 325
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 308