Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-07-12 06:38:01

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 05 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Зэлтэр, Хүдэр, Туул, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 15 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 190 -251 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 05 сарын 10-нд авсан усны сорьцонд  MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.4 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин давсан бөгөөд голын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.

Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 215-253 мг/л-т хэлбэлзэж, Орхон-Шаамар хяналтын цэгээс авсан усны сорьцонд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.1 мгО/л буюу ХА-аас 1.03 дахин давсан бөгөөд голын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.

Хараа гол, Хараа голын Баянгол хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 241 мг/л,  ХА-аас  давсан үзүүлэлтгүй байна.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 54-70 мг/л,  ХА-аас  давсан үзүүлэлтгүй ба голын дагуу ус нь цэвэр  байна.

 Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 78 мг/л,  ХА-аас  давсан үзүүлэлтгүй ба голын дагуу ус нь цэвэр  байна.

Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 132 мг/л,  ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.

Хүдэр гол,  Хүдэр голын  Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 96 мг/л,  ХА-аас  давсан бохирдолгүй байна.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 308 мг/л,  ХА-аас аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.70 мгN/л буюу  ХА-аас  1.4 дахин,  нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.244 мгN/л буюу ХА-аас 12.2 дахин тус тус давж голын гольдролийн дагуу бохирдсон байна.

Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 566 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 9.38 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.9 мгО/л буюу ХА-аас 2.3 дахин, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 9.00 мгN/л буюу ХА-аас 18.0 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.473 мгN/л буюу ХА-аас 23.65  дахин, нитратийн азотын /NО3/-ын агууламж 10.26 мгN/л буюу ХА-аас 1.03  дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.757 мгР/л буюу ХА-аас 7.57 дахин тус тус давж маш их бохирдолтой байлаа.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

 2.8

0.08

0.006

0.018

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

8.26

3.4

4.2

0.09

0.005

0.005

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

7.63

3.0

2.0

0.03

0.002

0.015

4

Орхон-Орхон

-

-

2.5

илрээгүй

0.001

0.004

5

Орхон – Шаамар

7.70

3.1

3.2

0.08

0.007

0.011

6

Орхон –  Сүхбаатар

8.19

2.0

2.3

0.08

0.004

0.013

7

Хараа-Баруунхараа

-

-

1.3

0.06

0.016

0.026

8

Ерөө-Бугант

-

-

4.2

0.16

0.002

0.017

9

Ерөө-Ерөө

-

-

3.8

0.15

0.002

0.009

10

Ерөө-Дулаанхаан

-

-

3.9

0.06

0.001

0.003

11

Бугант-Бугант

-

-

1.5

0.09

0.004

0.017

12

Зэлтэр-Зэлтэр

-

-

1.8

0.04

0.001

0.007

13

Хүдэр-Хүдэр

-

-

5.6

0.36

0.009

0.014

14

Туул-Орхонтуул

-

-

2.7

0.70

0.244

0.007

15

Хиагт-Алтанбулаг

9.38

6.9

2.8

9.00

0.473

0.757

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2020 оны 05 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 49.46%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2020 оны 05 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орох

7.85

56.4

46.01

168.0

12.6

1.298

9.13

0.495

4.73

50.00

Гарч

7.12

28.2

27.67

84.0

5.6

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Хараа, Ерөө, Бугант, Зэлтэр, гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хүдэр, Туул гол цэвэр, Хиагт гол  маш бохир байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 50.00% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч MNS 4943:2015 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.2 дахин  их агуулагдаж байлаа.

Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаарын чанарын 1-р харуулын 05-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.003 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.014 мг/м3, хамгийн их нь 0.024 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Нийт тоосны дундаж агууламж 0.086 мг/м3,  хамгийн их 0.144 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.089 мг/м3 байсан бөгөөд хамгийн их нь  05 сарын 07-нд 0.108 мг/м3 хүрлээ.

 

 

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын эрхлэгч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 06 дугаар сарын тойм 2020-07-01 7
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2020 оны 04 дугаар сарын тойм 2020-05-07 32
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-06 52
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 122
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-09 131
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм 2020-01-03 151
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм 2019-12-03 143
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 192
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 189
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 191
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 159
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 182
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 217
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 225
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 233
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 295
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 281