Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 11 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-01-24 13:00:57

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны  11 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Туул  голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1, Сэлэнгэ-Наушка хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 251-294 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 11 сарын 11-нд авсан усны сорьцонд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.4 мгО/л буюу 1.13 дахин,  нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.030 мгN/л буюу ХА-аас 1.5 дахин давж бага зэргийн бохирдол үүссэн байлаа.

Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 233-294 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас Орхон-Орхон хяналт-шинжилгээний цэгээс авсан усны сорьцонд  аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.77  мгN/л буюу ХА-аас 1.54 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.032 мгN/л буюу ХА-аас 1.6 дахин давсан байна.

 Хараа гол, Хараа голын Баянгол хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 238 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас  давсан үзүүлэлт илрээгүй байна.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 91-102 мг/л-т хэлбэлзэж, Ерөө-Ерөө хяналт-шинжилгээний цэгээс авсан усны сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.035 мгN/л буюу ХА-аас 1.75 дахин давсан байлаа.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 319 мг/л,  ХА-аас аммонийн азот /NH­4/-ын агууламж 1.21  мгN/л буюу ХА-аас 2.42 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.141 мгN/л буюу ХА-аас 7.05 дахин давж бага зэргийн бохирдол үүссэн байлаа.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

1.5

0.12

0.002

0.011

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

11.78

3.4

2.8

0.18

0.030

0.051

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

12.39

2.8

1.8

0.17

0.005

0.020

4

Орхон-Орхон

-

-

1.7

0.77

0.032

0.073

5

Орхон – Шаамар

12.24

1.8

1.1

0.02

0.009

0.010

6

Орхон – Сүхбаатар

12.70

2.1

2.8

0.30

0.016

0.038

7

Хараа-Баруунхараа

-

-

1.4

0.28

0.005

0.027

8

Ерөө-Бугант

-

-

2.9

0.28

0.008

0.32

9

Ерөө-Ерөө

-

-

3.5

0.21

0.035

0.021

10

Ерөө-Дулаанхаан

-

-

2.9

0.35

0.012

0.033

11

Туул-Орхонтуул

-

-

2.3

1.21

0.141

0.073

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2020 оны 11 дугаар сарын 11-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 83.87%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2020 оны 11 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.70

105.0

44.51

248.0

27.6

0.915

5.47

3.375

3.97

83.87

Гарч

8.01

4.4

9.33

40.0

10.7

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Эхний 11 сарын байдлаар Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Бургалтай, Бугант голууд цэвэр Туул, Буурь голууд  бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 83.87 % ба цэвэршүүлээд гарч байгаа бөгөөд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.0 дахин  MNS 4943:2015 стандарт дахь  зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан давсан байна.

Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 11-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.006 мг/м3, хамгийн их нь 0.012 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.024 мг/м3, хамгийн их нь 0.049 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.102 мг/м3, хамгийн их нь 0.444 мг/м3  PM10 тоосонцорын дундаж агууламж 0.092 мг/м3, хамгийн их нь 0.140 мг/м3  байлаа. Энэ сард PM10 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 2-нд 1.29 дахин, 12-нд 1.40 дахин, 19-нд 1.09 дахин давсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 44 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.064 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.010 мг/м3, хамгийн их агууламж 0.040 мг/м3 байна.

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын эрхлэгч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 12 дугаар сарын тойм 2021-01-05 10
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 10 дугаар сарын тойм 2020-11-03 24
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 09 дугаар сарын тойм 2020-10-06 36
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 08 дугаар сарын тойм 2020-09-04 59
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм 2020-08-07 64
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 06 дугаар сарын тойм 2020-07-01 78
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-06-02 81
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2020 оны 04 дугаар сарын тойм 2020-05-07 102
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-06 128
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 174
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-09 193
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм 2020-01-03 204
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм 2019-12-03 209
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 251
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 243
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 248
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 221
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 236
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 270
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 281
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 297
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 354
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 336