Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 12 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-01-24 13:00:38

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны  12 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон голын хяналт-шинжилгээний цэгээс нийт 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 270-295 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй байлаа.

Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 231-252 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан  үзүүлэлтгүй байна.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

0.8

0.08

0.003

0.025

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

6.43

1.2

2.1

0.20

0.012

0.022

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

6.12

0.9

1.1

0.31

0.005

0.040

4

Орхон – Шаамар

6.12

1.1

1.8

0.18

0.002

0.009

5

Орхон – Сүхбаатар

5.66

0.9

2.1

0.16

0.001

0.019

MNS 4586:98 стандарт дахь хүлцэх агууламж

 

3

10.0

0.5

0.02

0.1

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2020 оны 12 дугаар сарын 20-ноос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд коронавирусын халдвар илэрч хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдон  “Урсгал-Ус” ХХК-ны  захирлын А/33 тоот тушаал гарч цэвэрлэх байгууламжийн хаягдал уснаас дээж авах боломжгүй байлаа.

Дүгнэлт: 2020 оны байдлаар Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн дээд хэсгээр маш цэвэр доод хэсгээр цэвэр, Орхон гол дээд, дунд, сүүл хэсэгтээ  цэвэр Хараа гол  дээд, сүүл хэсэгтээ  маш цэвэр, дунд хэсгээр цэвэр, Ерөө гол дээд хэсгээр маш цэвэр,  дунд болон сүүл хэсэгтээ цэвэр, Бугант, Хүдэр, Бургалтай, голууд цэвэр Туул, Буурь голууд бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.

Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 12-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.009 мг/м3, хамгийн их нь 0.018 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.028 мг/м3, хамгийн их нь 0.062 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.120 мг/м3, хамгийн их нь 0.749 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж  0.160 мг/м3 , хамгийн их нь 0.250 мг/м3  байлаа. РМ10 тоосонцор 12 сарын 10-нд 2.50 дахин, 14-нд 1.38 дахин,  17-нд 1.86 дахин, 21-нд 1.81 дахин, 24-нд 2.32, 28-нд 2.20 дахин, 31-нд 1.05 дахин  тус тус стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 66 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.021 мг/м3, хамгийн их агууламж 0.045 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.060 мг/м3, хамгийн их агууламж 0.127 мг/м3 байна.

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын эрхлэгч М.Аягүл

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 11 дугаар сарын тойм 2020-12-02 19
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 10 дугаар сарын тойм 2020-11-03 24
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 09 дугаар сарын тойм 2020-10-06 36
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 08 дугаар сарын тойм 2020-09-04 59
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм 2020-08-07 63
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 06 дугаар сарын тойм 2020-07-01 78
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-06-02 80
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2020 оны 04 дугаар сарын тойм 2020-05-07 102
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-06 128
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 174
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-09 193
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм 2020-01-03 203
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм 2019-12-03 209
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 251
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 243
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 248
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 221
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 236
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 270
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 281
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 297
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 354
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 336