Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 1 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-04-09 20:06:47

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 1 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон  голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 253-281 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байна.

Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 191-209 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн,  ХА-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байлаа.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ-Зүүнбүрэн

-

-

0.5

0.02

0.004

0.024

2

Сэлэнгэ–12 р зөрлөг 10

7.52

1.9

0.8

0.11

0.003

0.035

3

Сэлэнгэ–12 р зөрлөг 20

7.04

1.1

1.6

0.08

0.003

0.022

4

Орхон–Шаамар

7.04

1.3

1.6

0.31

0.013

0.028

5

Орхон–Сүхбаатар

8.16

0.8

1.3

0.06

0.011

0.06

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

       

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2021 оны 1 дүгээр сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 61.5%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2021 оны 1 дүгээр сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

8.12

143.0

45.51

104.0

32.0

2.984

10.37

0.534

22.35

61.5

Гарч

7.59

18.0

21.34

40.0

16.0

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон гол маш цэвэр байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгэний чанар 61.5% ба зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нийт азот 2.22 дахин, эрдэс фосфор 1.99 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.0 дахин тус тус  давсан үзүүлэлттэй байлаа.

Агаарын шинжилгээ: Агаарын чанарын нэгдүгээр харуулын 1 дүгээр сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.012 мг/м3, хамгийн их нь 0.025 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.022 мг/м3, хамгийн их нь 0.062 мг/м3 байсан бөгөөд нийт тоосны дундаж агууламж 0.236 мг/м3, хамгийн их нь 1.95 мг/м3, PM10 тоосонцорын дундаж 0.183 хамгийн их нь 0.331 мг/м3 байлаа.

Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас нийт тоос 1 дүгээр сарын 8-ны 20 цагт 1.56 дахин, 22-ны 20 цагт 3.9 дахин, PM10 тоосонцор 1 дүгээр  сарын 7-ны өдөр 1.06 дахин, 11-ний өдөр 1.58 дахин, 14-ний өдөр 2.79 дахин, 18-ны өдөр 2.43 дахин, 21-нд 3.31 дахин, 25-нд 2.34 дахин тус тус давсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.022 мг/м3, хамгийн их агууламж 0.043 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.052 мг/м3, хамгийн их агууламж 0.182 мг/м3 байна.

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ийн эрхлэгч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 3 дугаар сарын тойм 2021-04-02 6
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 2 дугаар сарын тойм 2021-03-04 23
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 12 дугаар сарын тойм 2021-01-05 52
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 11 дугаар сарын тойм 2020-12-02 50
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 10 дугаар сарын тойм 2020-11-03 46
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 09 дугаар сарын тойм 2020-10-06 54
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 08 дугаар сарын тойм 2020-09-04 87
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм 2020-08-07 88
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 06 дугаар сарын тойм 2020-07-01 95
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-06-02 104
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2020 оны 04 дугаар сарын тойм 2020-05-07 127
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-06 153
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 203
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-09 210
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм 2020-01-03 227
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм 2019-12-03 229
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 275
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 261
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 269
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 248
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 252
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 297
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 299
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 323
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 376
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 355