Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 11 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2022-01-15 05:10:56

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны  11 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Туул  голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 14 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Сэлэнгэ-Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 316-373 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй байлаа.

Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 268-330 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлт үгүй байна.

 Хараа гол, Хараа голын Хараа-Зүүнхараа /дээд болон доод/, Хараа-Баруунхараа хяналт-шинжилгээний нийт 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 178-251 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас  давсан үзүүлэлтгүй байлаа.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 97-128 мг/л-т хэлбэлзэж, Ерөө-Бугант хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.051 мгN/л буюу ХА-аас 2.55 дахин, Ерөө-Ерөө  хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.043 мгN/л буюу ХА-аас 2.15 дахин, Ерөө-Дулаанхаан  хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.023 мгN/л буюу ХА-аас 1.15 дахин давж голын гольдролын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.

Бугант гол,  Бугант голын  Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 137.0 мг/л,  ХА-аас  усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.74 мгN/л буюу ХА-аас 1.48 дахин,  нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.025 мгN/л буюу ХА-аас 1.25 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.132 мгР/л буюу ХА-аас 1.32 дахин, перманганатын исэлдэх чанар 12.9 мгО/л буюу ХА-аас 1.29 дахин давж бага зэргийн бохирдол голын гольдролын дагуу үүссэн байна.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 325 мг/л,  ХА-аас давсан үзүүлэлт үгүй байна.

 

 

 

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

2.1

0.03

0.005

0.006

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

13.53

2.7

3.8

0.38

0.017

0.015

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

6.38

0.6

2.3

0.09

0.007

0.010

4

Орхон-Орхон

-

-

3.3

0.34

0.017

0.013

5

Орхон – Шаамар

6.56

0.4

1.5

0.39

0.006

0.027

6

Орхон – Сүхбаатар

6.46

0.8

2.6

0.32

0.009

0.021

7

Хараа-Зүүнхараа /дээд/

-

-

2.6

0.04

0.002

0.002

8

Хараа-Зүүнхараа /доод/

-

-

2.4

0.22

0.004

0.005

9

Хараа-Баруунхараа

-

-

2.6

0.04

0.008

0.012

10

Ерөө-Бугант

-

-

4.6

0.05

0.051

0.016

11

Ерөө-Ерөө

-

-

3.3

0.28

0.043

0.021

12

Ерөө-Дулаанхаан

-

-

3.8

0.48

0.023

0.078

13

Бугант-Бугант

-

-

12.9

0.74

0.025

0.132

14

Туул-Орхонтуул

-

-

0.2

0.09

0.005

0.004

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

 

2021 оны 11 дугаар сарын 11-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 83.87%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2021 оны 11 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгт 2-т үзүүллээ.

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 2

 

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

ХХХ

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

MNS 4943:2015

 

6-9

30

 

50

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.30

150.0

92.52

1008.0

668.8

33.4

3.122

4.44

0.824

6.24

59.09

Гарч

7.85

0.2

20.84

423.4

273.6

6.7

 

 

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

 

Дүгнэлт: Эхний 11 сарын байдлаар Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Бургалтай, Бугант Туул голууд цэвэр, Буурь гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.

 

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 59.09 % ба цэвэршүүлээд гарч байгаа бөгөөд MNS 4943:2015 стандарт дахь  зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 13.68 дахин, фосфор 2.08 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 8.47 дахин тус тус давсан байна.

 

Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 11-р сард нийт 60 удаа ажиглалт хийсэн. Шинжилгээний дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.006 мг/м3, хамгийн их нь 0.009 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.026 мг/м3, хамгийн их нь 0.059 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.108 мг/м3, хамгийн их нь 0.454 мг/м3  PM10 тоосонцорын дундаж агууламж 0.088 мг/м3, хамгийн их нь 0.154 мг/м3  байлаа. Энэ сард PM10 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 1-нд 1.54 дахин, 15-нд 1.39 дахин, 22-нд 1.02 дахин давсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

 

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 48 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.022 мг/м3, хамгийн их агууламж 0.044 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.004 мг/м3 байна.

 

 

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын инженер М.Өнөржаргал

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 12 дугаар сарын тойм 2022-01-04 8
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 10 дугаар сарын тойм 2021-11-02 40
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 09 дугаар сарын тойм 2021-10-05 38
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 08 дугаар сарын тойм 2021-09-03 50
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 7 дугаар сарын тойм 2021-08-04 207
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 06 дугаар сарын тойм 2021-07-01 164
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 05 дугаар сарын тойм 2021-06-04 206
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2021 оны 04 дугаар сарын тойм 2021-05-03 89
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 3 дугаар сарын тойм 2021-04-02 82
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 2 дугаар сарын тойм 2021-03-04 129
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 1 дүгээр сарын тойм 2021-02-01 114
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 12 дугаар сарын тойм 2021-01-05 105
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 11 дугаар сарын тойм 2020-12-02 109
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 10 дугаар сарын тойм 2020-11-03 99
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 09 дугаар сарын тойм 2020-10-06 106
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 08 дугаар сарын тойм 2020-09-04 145
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм 2020-08-07 143
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 06 дугаар сарын тойм 2020-07-01 142
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-06-02 152
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2020 оны 04 дугаар сарын тойм 2020-05-07 195
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-06 260
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 256
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-09 260
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм 2020-01-03 279
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм 2019-12-03 284
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 330
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 317
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 322
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 327
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 316
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 351
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 385
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 383
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 437
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 415