Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 2 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-04-14 21:18:30

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 2 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Туул  голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 6 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 264-285 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байна.

Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 204-207 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн,  ХА-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байлаа.

Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 430 мг/л,  ХА-аас давсан бохирдолгүй байна

 

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

1.0

0.06

0.016

0.037

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

7.84

2.1

1.3

0.14

0.003

0.034

3

Сэлэнгэ–12 р зөрлөг 20

7.68

1.8

0.8

0.08

0.007

0.024

4

Орхон–Шаамар

8.00

2.1

0.8

0.03

0.004

0.017

5

Орхон–Сүхбаатар

7.84

1.4

1.8

0.11

0.003

0.020

6

Туул-Орхонтуул

-

-

1.1

0.11

0.002

0.040

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

                           

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2021 оны 2 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 72.09%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2021 оны 2 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

Хүснэгт 2

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

8.01

303.0

76.35

172

52.8

6.278

10.37

1.431

23.42

72.09

Гарч

7.50

28.6

20.67

48.0

8.32

 

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон,Туул гол маш цэвэр байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгэний чанар 72.09% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 48.0 мгО/л буюу ХА-аас 2.4 дахин, фосфорын агууламж 6.278 мгР/л буюу  ХА-аас 4.18 дахин, нийт азот 2.35 дахин их агуулагдаж байлаа.

Агаарын шинжилгээ: Агаарын чанарын 1-р харуул 02-р сард нийт 57 удаагийн ажиглалт хийсэн. Шинжилгээний дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.010 мг/м3, хамгийн их нь 0.029 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.015 мг/м3, хамгийн их нь 0.040 мг/м3 нийт тоосны дундаж агууламж 0.088 мг/м3, хамгийн их нь 0.575 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.122 мг/м3, хамгийн их нь 0.183 мг/м3  байсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин байгалийн фон түвшнээс даваагүй байна. Сүхбаатар суманд агаарт MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 2 дугаар сарын 1-ний өдөр 1.46, 4-нд 1.64, 8-нд 1.83, 11-нд 1.23,  15-нд 1.05, 22-нд 1.33 дахин  тус тус давж бага зэргийн бохирдол үүссэн байна.

Мандал сумын агаарын чанарын хоёрдугаар харуул нийт 10 удаа агаараас дээж авсан. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.040 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.038 мг/м3, хамгийн их агууламж 0.154 мг/м3 байна.

 

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын агаар, ус хариуцсан инженер  М.Өнөржаргал

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 3 дугаар сарын тойм 2021-04-02 7
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 1 дүгээр сарын тойм 2021-02-01 43
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 12 дугаар сарын тойм 2021-01-05 52
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 11 дугаар сарын тойм 2020-12-02 50
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 10 дугаар сарын тойм 2020-11-03 46
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 09 дугаар сарын тойм 2020-10-06 54
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 08 дугаар сарын тойм 2020-09-04 87
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм 2020-08-07 88
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 06 дугаар сарын тойм 2020-07-01 95
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-06-02 104
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2020 оны 04 дугаар сарын тойм 2020-05-07 127
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-06 153
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 203
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-09 210
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм 2020-01-03 227
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм 2019-12-03 229
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 275
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 261
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 269
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 248
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 252
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 297
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 299
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 323
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 376
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 355