Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 10 дугаар сарын тойм


1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 10 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Туул, Ерөө, Зэлтэр, Бугант, Хараа, Хүдэр, Буурь, Бургалтай, Хиагт, голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 18 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 193.3-199.7 мг/л-т хэлбэлзэж, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас (цаашид ХА гэх) давсан үзүүлэлт байхгүй байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 164.3-165.6 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 198.8 мг/л хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 69.1-85.7 мг/л хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 152.9-189.8 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 102.9 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 83.4 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 136.7 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Буурь гол, Буур голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их 317.3 мг/л, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.2 мгО/л буюу ХА-аас 1.06 дахин давсан байна.
Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их 200.4 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 624.2 мг/л, усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 5.4 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж 5.97 мгN/л буюу ХА-аас 11.94 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.138 мгN/л буюу ХА-аас 6.90 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 1.129 мгР/л буюу ХА-аас 11.29 дахин давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
0.9 |
0.05 |
0.003 |
0.004 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
10.11 |
2.7 |
0.8 |
0.12 |
0.009 |
0.042 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
9.48 |
2.4 |
1.1 |
0.36 |
0.004 |
0.024 |
4 |
Орхон – Шаамар |
9.32 |
2.1 |
0.5 |
0.32 |
0.004 |
0.032 |
5 |
Орхон – Сүхбаатар |
9.64 |
2.2 |
0.8 |
0.29 |
0.005 |
0.027 |
6 |
Зэлтэр- Зэлтэр |
- |
- |
0.9 |
0.03 |
0.017 |
0.016 |
7 |
Ерөө-Бугант |
- |
- |
2.1 |
0.17 |
0.002 |
0.005 |
8 |
Ерөө-Ерөө |
- |
- |
0.6 |
0.18 |
0.002 |
0.011 |
9 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
0.6 |
0.11 |
0.002 |
0.003 |
10 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
0.9 |
0.10 |
0.008 |
0.045 |
11 |
Хараа-Зүүнхараа/доод/ |
- |
- |
1.3 |
0.11 |
0.007 |
0.036 |
12 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
2.8 |
0.04 |
0.003 |
0.032 |
13 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
1.1 |
0.14 |
0.003 |
0.020 |
14 |
Бугант-Бугант |
- |
-- |
1.3 |
0.07 |
0.002 |
0.011 |
15 |
Буурь-Сүхбаатар |
9.32 |
3.2 |
4.0 |
0.35 |
0.017 |
0.048 |
16 |
Хиагт-Алтанбулаг |
9.64 |
5.4 |
9.5 |
5.97 |
0.138 |
1.129 |
17 |
Бургалтай- Бургалтай |
- |
- |
0.8 |
0.04 |
0.001 |
0.027 |
18 |
Туул-Орхонтуул |
|
|
1.6 |
0.08 |
0.002 |
0.018 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2023 оны 10 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 75.86 %-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2023 оны 10 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
XXX |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
50 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орох |
7.80 |
454.0 |
61.01 |
229.1 |
39.5 |
795.6 |
3.969 |
6.44 |
1.473 |
10.08 |
75.86 |
Гарч |
8.10 |
16.8 |
20.17 |
55.3 |
8.7 |
74.88 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, эрдэс фосфор /Рэрд/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Зэлтэр, Хүдэр, Бургалтай гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Туул голын ус цэвэр байна. Харин Буурь гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар сумын агаарын чанарын 1-р харуулын 10-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.005 мг/м3, хамгийн их нь 0.009 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.016 мг/м3, хамгийн их нь 0.029 мг/м3, нийт тоос дундаж 0.067 мг/м3, хамгийн их нь 0.340 мг/м3, PM10 тоосонцорын дундаж 0.013 мг/м3, хамгийн их нь 0.025 мг/м3, PM2.5 тоосонцорын дундаж 0.009 мг/м3, хамгийн их нь 0.018 мг/м3 байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.016 мг/м3, хамгийн их агууламж 0.050 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.006 мг/м3, хамгийн их агууламж 0.012 мг/м3 PM10 тоосонцорын дундаж 0.039 мг/м3, хамгийн их нь 0.067 мг/м3, PM2.5 тоосонцорын дундаж 0.033 мг/м3, хамгийн их нь 0.058 мг/м3 буюу MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 2023 оны 10 дугаар сарын 31-нд PM2.5 тоосонцор 0.058 мг/м3 буюу 1.16 дахин давсан байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын инженер М.Өнөржаргал