Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 01 дүгээр сарын тойм


1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 01 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон голын хяналт-шинжилгээний цэгээс нийт 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 280.8-298.2 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 222.9-228.0 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ-Зүүнбүрэн |
- |
- |
1.0 |
0.09 |
0.006 |
0.003 |
2 |
Сэлэнгэ–12 р зөрлөг 10 |
5.84 |
2.4 |
1.1 |
0.06 |
0.006 |
0.008 |
3 |
Сэлэнгэ–12 р зөрлөг 20 |
5.92 |
2.2 |
0.8 |
0.23 |
0.019 |
0.005 |
4 |
Орхон–Шаамар |
6.08 |
2.7 |
1.1 |
0.08 |
0.010 |
0.005 |
5 |
Орхон–Сүхбаатар |
6.00 |
2.4 |
1.0 |
0.11 |
0.013 |
0.009 |
MNS 4586:98 стандарт дахь хүлцэх агууламж |
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 1 дүгээр сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 68.42%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2022 оны 1 дүгээр сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгт 2-т үзүүллээ.
Хүснэгт 2
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ХХХ |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
6-9 |
30 |
20 |
50 |
20 |
1.5 |
15 |
|||||
Сэлэнгэ,Сүхбаатар “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын ЦБ |
Орж |
7.40 |
111.0 |
59.18 |
304.0 |
423.4 |
17.6 |
2.304 |
21.08 |
0.342 |
6.81 |
68.42 |
Гарч |
8.10 |
17.2 |
14.84 |
96.0 |
376.3 |
4.8 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис,
БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч,
ХХХ-химийн хэрэгцээт хүчилтөрөгч,
ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазрын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 68.42% ба цэвэршүүлээд гарч байгаа ус MNS 4943:2015 стандарт дахь ЗДХ-ээс нийт азот 1.88 дахин, эрдэс фосфор 1.54 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 4.80 дахин, ХХХ 7.52 дахин тус тус давсан байна.
3.Агаарын шинжилгээ:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 01 дүгээр сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.005 мг/м3, хамгийн их нь 0.011 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.027 мг/м3, хамгийн их нь 0.052 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.078 мг/м3, хамгийн их нь 0.339 мг/м3 байна. Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.19 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1.92 дахин давсан, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.02 дахин давсан байна. PM2.5 тоосонцор 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1.36 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1.10 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.63 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1.18 дахин 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2.80 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1.10 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1.08 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 1.08 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.36 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1.32 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 1.08 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1.08 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.04 дахин, 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 1.08 дахин давсан байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Мандал сумын агаарын чанарын 2-р харуулд нийт 66 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.046 мг/м3, хамгийн их агууламж 0.108 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.018 мг/м3, хамгийн их агууламж 0.044 мг/м3 байна. PM10 тоосонцорын дундаж агууламж 0.195 мг/м3, хамгийн их нь 0.337 мг/м3 бөгөөд Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 01 сарын 12-ны өдрөөс бусад өдрүүдэд 1.01-3.37 дахин давсан байна. PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.164 мг/м3, хамгийн их нь 0.283 мг/м3 бөгөөд 01 дүгээр сарын 01-31-ний хооронд бүх өдрүүдэд агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 1.22-5.66 дахин давсан байна
Мэдээ бичсэн: БОШЛ-ийн ус, агаар хариуцсан инженер М.Өнөржаргал