Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2020 оны 04 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-05-22 23:40:36

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 04 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Бугант, Туул, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 228-247 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй байна.

Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 200-228 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Орхон-Орхон цэгээс авсан сорьцонд   нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.050 мгN/л буюу ХА-аас 2.5 дахин, Орхон-Шаамар цэгээс авсан сорьцонд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж  5.7 мгО/л буюу ХА-аас 1.9 дахин, Орхон-Сүхбаатар цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.021 мгN/л буюу ХА-аас 1.05 дахин тус тус  давсан бөгөөд гол дагуу бага бохирдолтой  байна.

Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 202-230 мг/л-т хэлбэлзэж,  ХА-аас  давсан үзүүлэлтгүй байна.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 54-109 мг/л,  ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.

Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт  219.4  мг/л,  ХА-аас усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.51 мгN/л буюу ХА-аас 1.02 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.276 мгР/л буюу ХА-аас 2.8 дахин тус тус давж гол дагуу бага бохирдолтой  байна.

Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 95.2 мг/л,  ХА-аас  давсан үзүүлэлтгүй байна.

 Туул гол, Туул голын Орхонтуул  хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 235.6 мг/л,  ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.

Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 482.0 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 7.80 мгО/л байсан боловч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.8 мгО/л буюу ХА-аас 1.27 дахин,  усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.58 мгN/л буюу ХА-аас 1.16 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.106 мгР/л буюу ХА-аас 1.06 дахин давж  бохирдолтой  байлаа.

Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 470.1 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 8.70 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 8.2 мгО/л буюу ХА-аас 2.7 дахин, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 6.47 мгN/л буюу ХА-аас 12.94 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.059 мгN/л буюу ХА-аас 2.95  дахин, нитратийн азотын /NО3/-ын агууламж 13.35 мгN/л буюу ХА-аас 1.34  дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 1.236 мгР/л буюу ХА-аас 12.36 дахин тус тус давж маш их бохирдолтой байлаа.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

1.5

0.02

0.006

0.012

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

9.15

2.0

2.2

0.15

0.017

0.040

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

10.50

2.4

3.4

0.15

0.008

0.021

4

Орхон-Орхон

-

-

3.4

0.14

0.050

0.029

5

Орхон – Шаамар

10.65

5.7

4.4

0.22

0.006

0.009

6

Орхон –  Сүхбаатар

10.20

3.0

3.8

0.16

0.021

0.028

7

Хараа-Зүүнхараа /дээд/

-

-

3.9

0.16

0.006

0.025

8

Хараа-Зүүнхараа /доод/

-

-

3.6

0.12

0.002

0.025

9

Хараа-Баруунхараа

-

-

3.4

0.13

0.003

0.029

10

Ерөө-Бугант

-

-

6.3

0.21

0.002

0.014

11

Ерөө-Ерөө

-

-

6.3

0.45

0.007

0.033

12

Ерөө-Дулаанхаан

-

-

2.4

0.07

0.007

0.013

13

Бургалтай-Бургалтай

-

-

5.1

0.51

0.001

0.276

14

Бугант-Бугант

-

-

6.2

0.12

0.002

0.015

15

Туул-Орхонтуул

-

-

2.1

0.05

илрээгүй

0.040

16

Буурь-Сүхбаатар

7.80

3.8

9.8

0.58

0.003

0.106

17

Хиагт-Алтанбулаг

8.70

8.2

6.4

6.47

0.059

1.236

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Бугант, Туул, Хараа, Ерөө, гол маш цэвэр, Орхон, Бургалтай гол цэвэр,  Буурь, Хиагт гол бага бохирдолтой байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ коронавирус цар тахлын улмаас шинжилгээний дээж авахыг хориглосон байгаа.

2. Агаарын чанар

Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаарын чанарын 1-р харуулын 04-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.005 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.012 мг/м3, хамгийн их нь 0.024 мг/м3, нийт тоос дундаж 0.079 мг/м3, хамгийн их нь 0.168 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Сүхбаатар суманд агаарт MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 4-р сарын 09-ний өдөр 1.05, 4-р сарын 23-ний өдөр 1.12 дахин тус тус давж бага зэргийн бохирдол үүссэн байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.012 мг/м3, хамгийн их агууламж 0.032 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.004 мг/м3 байна.

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын эрхлэгч, ЧМ                  М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-06 17
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 103
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-09 112
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм 2020-01-03 132
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм 2019-12-03 118
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 163
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 170
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 179
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 142
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 159
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 192
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 208
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 207
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 267
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 259