Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-20 21:55:02
  1. Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 6 дугаар сард Сэлэнгэ- Зүүнбүрэн, 12 дугаар зөрлөгөөс 2 удаа, Орхон - Шаамар, Орхон - Сүхбаатар,  Ерөө- Дулаанхаан, Ерөө- Ерөө, Ерөө- Бугант, Бугант- Бугант, Хараа –Баруунхараа, Хараа- Зүүнхараа, Бургалтай-Бургалтай,Хүдэр-Хүдэр, Буур – Сүхбаатар, Хиагт- Алтанбулаг  хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ мөрний Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 220.2 –248.2 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, болон бусад ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байсан байна.

Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 213,1- 220.6 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн болон  бусад ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу  байсан байна.

Ерөө гол

  Ерөө голын Ерөө- Бугант, Ерөө-Ерөө, Ерөө- Дулаанхаан хяналт шинжилгээний 3 цэгээс  усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 62,4- 90.4 мг/л, усны орчин  6.54 – 6.82 сул шүлтлэгтэй ба хатуулаг нь 0.73 -1.19 мг•экв/л зөөлөн устай  бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Бугант гол

Бугант голын  усны эрдэсжилт 103.0 мг/л ба хатуулаг 1.15 мг•экв/л  зөөлөн устай Бугант- Бугант харуулын орчмоос авсан  6-р сарын 05 ны дээжинд аммони азотын агууламж 1.98 дахин ЗА -аас давж бохирдсон байсан ба бусад ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу  байсан байна.

Хараа гол

Хараа голын Хараа-Баруунхараа,Хараа- Зүүнхараа дээд, Хараа – Зүүнхараа доод хяналт шинжилгээний 3 цэгээс  усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 201.6 - 292.6 мг/л, усны орчин 7.5 -7.9 саармаг ба хатуулаг нь 1.96 -3.04 мг•экв/л хооронд хэлбэлзэж байна. Бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.

Бургалтай гол

Бургалтай голын Бургалтай хяналт шинжилгээний цэгээс 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 293.5 мг/л, Бургалтай -Бургалтай харуулын орчмоос авсан  6-р сарын 26 ны дээжинд фосфорын агууламж 1.13 дахин ЗА -аас давж бохирдсон байсан ба  бусад ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу  байсан байна.

Хүдэр гол

Хүдэр голын Хүдэр хяналт шинжилгээний цэгээс 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүдэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд  голын усны эрдэсжилт 106.4 мг/л байна. Голын усан дахь  аммони азотын агууламж стандартаас 1.1 дахин  ЗА –аас давж бохирдсон байсан ба  бусад ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу  байсан байна.

Буур гол

Буур гол нь  Орхон голд цутгадаг. Буур голын усны эрдэсжилт 401.7 мг\л. Голын усан дахь аммони азот 1.14 дахин, нитритийн агууламж 2.65 дахин  ЗА-аас давж бохирдсон байна. Бусад ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байсан байна.

Хиагт гол

Хиагт гол ОХУ-ын Хиагт хотын дундуур Кяхта нэртэйгээр урсан  Монголд урсан орж ирдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаар урсан өнгөрдөг.  Хиагт голын ус эрдэсжилт өндөртэй 590,4 мг\л, Голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж алдагдсан, аммони азот 4.06 дахин, нитрит 12.5 дахин, фосфор 9.11 дахин тус тус стандарт хэмжээнээс давж бохирдсон байна.

 Сэлэнгэ аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.   1 дүгээр хүснэгт                                                                                     

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                          Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ-  Зүүнбүрэн

-

-

2.6

0.06

0.002

0.023

2

Сэлэнгэ- 12-р зөрлөг /10-нд/

9.70

2.8

3.2

0.02

0.001

0.009

3

Сэлэнгэ- 12-р зөрлөг /20-нд/

7.85

1.7

2.0

0.19

0.006

0.015

5

Орхон-Шаамар

8.62

1.5

1.5

0.11

0.005

0.026

6

Орхон-Сүхбаатар

8.47

2.2

2.3

0.10

0.003

0.018

7

Бугант- Бугант

-

-

4.4

0.99

0.004

0.091

8

Ерөө - Бугант

-

-

3.8

0.11

0.003

0.007

9

Ерөө - Ерөө

-

-

4.0

0.32

0.002

0.024

10

Ерөө - Дулаанхаан

-

-

3.1

0.16

0.002

0.010

11

Хараа – Баруунхараа

 

 

1.1

0.08

0.018

0.024

12

Хараа – Зүүнхараа дээд

 

 

0.2

0.01

0.001

0.007

13

Хараа – Зүүнхараа доод

 

 

0.9

0.06

0.003

0.012

14

Бургалтай – Бургалтай

 

 

1.1

0.06

0.030

0.113

15

Хүдэр - Хүдэр

 

 

9.2

0.56

0.012

0.040

16

Буур – Сүхбаатар

8.47

2.2

6.2

0.57

0.053

0.032

17

Хиагт - Алтанбулаг

7.24

4.0

2.3

2.03

0.250

0.911

 

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар

    2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ                       

 2018 оны 6 дугаар сард, Сүхбаатар сумын хаягдал ус цэвэрлэх Цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 84.10 %-ийн цэвэршүүлэлттэй байна.

2018 оны 6 дугаар сарын Сүхбаатар сумын Төв ЦБ-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Үзүүлэлтүүд

Орж буй

бохир ус

Гарч буй

бохир ус

/MNS 4943:2015/

ЗДХ

PH

6.78

6.92

6- 9

Жинлэгдсэн бодис,  мг/л

83.2

56.0

30

Нийт азот, мгN/л

 

15.48

15

Сульфат,  мг/л

 

18.2

 

Фосфор, мг\л

 

0.528

1.5

Перманганатын исэлдэх чанар,  мг/л

33.44

4.56

20

БХХ5, мгО/л

78.50

12.50

20

Өнгө 0

4.83

17.18

20

Цэвэршилтийн хувь

84.10 %

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис (Ж/б) 1.87 дахин, нийт азот 1.03 дахин тус тус давсан  байна.

  Байгаль орчин: Сүхбаатар суманд агаарын бохирдол, стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.019 мг/м3, хамгийн их агууламж 0,030 мг/м3, хамгийн бага 0,004 мг\м3 Хүхэрлэг хийн дундаж агууламж 0,002  мг/м3, хамгийн их агууламж 0,008 мг/м3 байна. хамгийн бага нь 0,001 мг\м3 Мандал суманд агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.010 мг/м3, хамгийн их агууламж 0,018 мг/м3, хамгийн бага нь 0,008 мг/м3хүхэрлэг хийн дундаж агууламж 0,003 мг/м3, хамгийн их агууламж 0,004 мг/м3, хамгийн бага нь 0,001 мг\м3 байна.

Дүгнэлт.

 Сэлэнгэ аймгийн гадаргын усны  2018 оны 6 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Хүдэр, Бугант, Буур, Хиагт голуудын  усанд аммони азот хэмжээ 1.1- 4.1 дахин, нитритийн хэмжээ 2.65- 12.5 дахин ЗА-аас давж бохирдсон байна. 6-р сарын дүнгээр хамгийн их   бохирдолтой гол Хиагт гол байсан ба бусад голуудын  ус бохирдолгүй, цэвэр байсан байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Урсгал –Ус ХХК ны хаягдал ус цэвэрлэх   ЦБ-аас гарч байгаа ус 84.10 %-ийн цэвэршилэлтэй байна.

Сүхбаатар, Мандал агаарын чанарын харуул дээр нийт 80 удаа  агаар бохирдуулагч түгээмэл хий азотын давхар исэл, хүхэрлэг хий гэсэн 2 элементээр дээж авч шинжилгээ хийж агаарын чанарын индексийн үнэлгээгээр үнэлж үзэхэд цэвэр ангилалд  байна.

                   

                                         БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 8
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 17
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 44
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 61
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 77
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 102
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 133
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 152
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-02 176
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 11 дугаар сарын тойм 2018-12-07 219
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-06 224
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 09 дугаар сарын тойм 2018-10-05 235
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 08 дугаар сарын тойм 2018-09-04 279
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 07 дугаар сарын тойм 2018-08-02 240
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 05 дугаар сарын тойм 2018-06-05 308
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 04 дугаар сарын тойм 2018-05-03 354
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 03 дугаар сарын тойм 2018-04-03 356
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 02 дугаар сарын тойм 2018-03-05 364
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 372