Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 07 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 07 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Хараа, Хүдэр, Бугант, Туул, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 178.2-206.5 мг/л-т хэлбэлзэж, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас (цаашид ХА гэх) нитритийн азот /NО2/-ын агууламж Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 07 дугаар сарын 10-нд авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.023 мгN/л буюу ХА-аас 1.15 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж 0.63 мгN/л буюу ХА-аас 1.26 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.126 мгР/л буюу ХА-аас 1.26 дахин биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 5.3 мгО/л буюу ХА-аас 1.77 дахин, Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 07 дугаар сарын 20-нд авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.050 мгN/л буюу ХА-аас 2.5 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 4.1 мгО/л буюу ХА-аас 1.37 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 10.4 мгО/л буюу 1.04 дахин давсан байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 145.2-265.1 мг/л-т хэлбэлзэж, Шаамар цэгээс авсан сорьцонд нитритийн азотын/NО2/-ын агууламж 0.044 мгN/л буюу ХА-аас 2.2 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 3.8 мгО/л буюу ХА-аас 1.27 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 13.3 мгО/л буюу 1.33 дахин, Сүхбаатар хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.048 мгN/л буюу ХА-аас 2.4 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 4.3 мгО/л буюу ХА-аас 1.43 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 10.7 мгО/л буюу 1.07 дахин давж голын усны гольдролын дагуу бохирдол үүссэн байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 53.0-67.4 мг/л-т хэлбэлзэж, Ерөө голын дээд цэг болох Ерөө-Бугант хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцонд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.7 мгО/л буюу 1.27 дахин, Ерөө-Ерөө хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцонд аммонийн азот /NH4/-ын агууламж 1.16 мгN/л буюу ХА-аас 2.32 дахин, нитритийн азот /NО2/-ын агууламж 0.047 мгN/л буюу ХА-аас 2.35 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 23.7 мгО/л буюу 2.37 дахин давж голын усны гольдролын дагуу бохирдол үүссэн байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 143.8-212.9 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас Хараа-Зүүнхараа хяналт шинжилгээний дээд, доод цэг, Баянгол хяналт шинжилгээний цэгээс авсан сорьцонд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 17.8-34.0 мгО/л буюу 1.78-3.4 дахин, Хараа-Зүүнхараа хяналт шинжилгээний дээд, доод цэгээс авсан сорьцонд аммонийн азот /NH4/-ын агууламж 0.74-0.76 мгN/л буюу ХА-аас 1.48-1.52 дахин давж бохирдсон байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 162.5 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт үгүй байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 63.3 мг/л байсан бөгөөд усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0.90 мгN/л буюу ХА-аас 1.8 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 23.7 мгО/л буюу 2.37 дахин давж голын гольдролын дагуу бохирдол үүссэн байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 372.4 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт үгүй байлаа.
Буур гол, Буур голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 648.6 мг/л, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 8.9 мгО/л буюу ХА-аас 2.97 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 17.0 мгО/л буюу 1.70 дахин давсан байна.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 466.0 мг/л, голын усны хүчилтөрөгчийн хангамж сайн, 9.62 мгО/л байсан боловч ХА-аас биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/БХХ5/-ийн агууламж 7.1 мгО/л буюу 2.37 дахин, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 6.77 мгN/л буюу ХА-аас 13.54 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.708 мгN/л буюу ХА-аас 35.4 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.545 мгР/л буюу ХА-аас 5.45 дахин давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ-Зүүнбүрэн |
- |
- |
3.8 |
0.08 |
Илрээгүй |
0.014 |
2 |
Сэлэнгэ-12-р зөрлөг 10 |
7.55 |
5.3 |
7.4 |
0.63 |
0.023 |
0.126 |
3 |
Сэлэнгэ-12-р зөрлөг 20 |
7.70 |
4.1 |
10.4 |
0.37 |
0.050 |
0.050 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
8.0 |
0.13 |
0.003 |
0.071 |
5 |
Орхон- Шаамар |
7.84 |
3.8 |
13.3 |
0.26 |
0.044 |
0.063 |
6 |
Орхон- Сүхбаатар |
7.99 |
4.3 |
10.7 |
0.31 |
0.048 |
0.041 |
7 |
Ерөө-Бугант |
- |
- |
12.7 |
0.37 |
0.011 |
0.003 |
8 |
Ерөө-Ерөө |
- |
- |
23.7 |
1.16 |
0.047 |
0.081 |
9 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
3.3 |
0.24 |
0.004 |
0.016 |
10 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
31.1 |
0.74 |
0.007 |
0.038 |
11 |
Хараа-Зүүнхараа/доод/ |
- |
- |
34.0 |
0.76 |
0.010 |
0.049 |
12 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
17.8 |
0.09 |
Илрээгүй |
0.026 |
13 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
9.2 |
0.19 |
Илрээгүй |
0.026 |
14 |
Бугант-Бугант |
- |
- |
23.7 |
0.90 |
0.016 |
0.033 |
15 |
Туул-Орхонтуул |
- |
- |
7.4 |
0.09 |
0.007 |
0.075 |
16 |
Буурь-Сүхбаатар |
9.77 |
8.9 |
17.0 |
0.37 |
0.005 |
0.022 |
17 |
Хиагт-Алтанбулаг |
9.62 |
7.1 |
6.7 |
6.77 |
0.708 |
0.545 |
MNS 4586:98 стандарт дахь ХА |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2023 оны 07 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 93.33 %-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2023 оны 07 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгт 2-т үзүүллээ.
Хүснэгт 2
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
XXX |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
50 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГазрын ЦБ |
Орох |
6.86 |
395.0 |
63.68 |
277.5 |
103.6 |
879.3 |
4.455 |
8.05 |
0.848 |
10.45 |
93.33 |
Гарах |
6.77 |
95.6 |
52.51 |
18.5 |
10.7 |
37.0 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, эрдэс фосфор /Рэрд/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Хүдэр, Туул голын ус цэвэр байна. Харин Буурь гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар сумын агаарын чанарын 1-р харуулын орчмоос 07-р сард нийт 32 удаа агаарын дээж аван 16 удаа химийн шинжилгээг хийлээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.008 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.010 мг/м3, хамгийн их нь 0.031 мг/м3 байсан бөгөөд нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ2.5, том ширхэглэлт тоосонцор буюу РМ10-ын MNS4585:2016 стандарт дахь хүрээлэн байгаа агаарт байх бохирдуулагч бодисын хүлцэх агууламжаас даваагүй байлаа. Мөн агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Мандал сумын агаарын чанарын 2-р харуулын орчмоос 07-р сард нийт 30 удаа агаарын дээж аван 15 удаа химийн шинжилгээг хийлээ. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.013 мг/м3, хамгийн их агууламж 0.023 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.003 мг/м3 байна. Нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ2.5, том ширхэглэлт тоосонцор буюу РМ10-ын MNS4585:2016 стандарт дахь хүрээлэн байгаа агаарт байх бохирдуулагч бодисын хүлцэх агууламжаас даваагүй байлаа.
Мэдээ бичсэн: БОШЛ-ийн ерөнхий инженер М.Аягүл