Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2020

Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2020

Шинэчлэгдсэн: 2020-10-20 05:30:45

Бэлчээрийн ургамлын ургацыг цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн хуурайшлын индекс ба функциональ хамаарлын аргаар Монгол орны байгалийн бүс бүслүүрийг төлөөлөх станцуудаар тооцоолон гаргахад 2020 оны 8 дугаар сарын сүүлийн арав хоногт:

  • Ойт хээрийн бүс нутгаар 4.9-15.1 ц/га
  • Хээрийн бүс нутгаар 2.3-13.0 ц/га
  • Алтайн уулархаг нутгаар 2.5-3.6 ц/га
  • Говийн бүс нутгаар 0.3-1.5 ц/га

буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага, харин зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас их байх төлөвтэй байна.