Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ

Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-04-20 05:19:39

Хөрсний өнгөн үе буюу 20см гүндээ Сүхбаатар, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар 03-дугаар сарын сүүлчээр бусад сумдын нутгаар 4-дүгээр сарын эхээр хөрс  гэсэх төлөвтэй байна

Хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн нөөцийн урьдчилсан төлөв

  Уриншилсан талбайд 0-20см-ийн гүн дэх чийгшлийн нөөц  Баянгол, Баруунбүрэн, Түшиг, Сайхан сумдын нутгаар хангалтгүй, Орхон, Алтанбулаг, Сант сумд дунд бусад сумдын нутгаар хангалттай. 0-50см-ийн гүнд Баянгол, Баруунбүрэн, Түшиг  сумд хангалтгүй, Орхон, Сайхан, Сант сумдын нутгаар дунд , бусад сумдын нутгаар хангалттай,   0-100см-ийн гүнд Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар  хангалтгүй, Баянгол, Орхон, Алтанбулаг, Сайхан, Сант сумдын нутгаар дунд  бусад сумдын нутгаар  хангалттай байна. 

 

Гуурстай талбайн 0-20см-ийн гүн дэх чийгшлийн нөөц  Баянгол, Орхон, Баруунбүрэн, Түшиг Алтанбулаг, Сайхан сумдын нутгаар хангалтгүй, Мандал, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар чийг хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол, Баруунбүрэн сумд хангалтгүй, Орхон, Түшиг, Хушаат Алтанбулаг, Сайхан сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттай. 0-100см-ийн гүнд Баянгол, Түшиг, Хушаат, Баруунбүрэн сумдын нутгаар хангалтгүй, бусад сумдын нутгаар  хөрсний чийг хангалттай  гэсэн үнэлгээтэй байна.