Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ

Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-09-19 12:39:19

Хөрсний өнгөн үе Сүхбаатар, Баянгол, Мандал, Орхон, Цагааннуур, Баруунбүрэн сумдын нутгаар 03 дугаар сарын сүүлээр бусад сумдын нутгаар 4-дүгээр сарын эхээр хөрс   гэсэх төлөвтэй байна

Тариалангийн талбайн хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн нөөцийн урьдчилсан төлөв

Уриншилсан талбайд 0-20см-ийн гүнд Баянгол суманд чийг хангалтгүй, Орхон, Хушаат, Баруунбүрэн сумдын нутгаар дунд бусад сумдын нутгаар хангалттай. 0-50см-ийн гүнд  Баянгол  хангалтгүй, Баруунбүрэн, Хушаат суманд дунд, бусад сумдын нутгаар хангалттай,  0-100см-т Баянгол, Хушаат сумдын нутгаар  хөрсний  чийг дунд, бусад сумдын нутгаар  хангалттай байна.

Гуурстай талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Баруунбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар хангалтгүй, Алтанбулаг дунд бусад сумдын нутгаар чийг хангалттай, 0-50см-н гүнд Түшиг, Хушаат  хангалтгүй, Баруунбүрэн, Баянгол дунд, бусад сумдын нутгаар хангалттай. 0-100см-ийн гүнд Баянгол, Түшиг, Хушаат, Баруунбүрэн сумд хангалтгүй, бусад сумдын нутгаар  хөрсний чийг хангалттай  гэсэн үнэлгээтэй байна.