Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ

Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-03-19 07:52:04

Хөрсний өнгөн үе болон хөрс 20см гүндээ Сүхбаатар, Цагааннуур,  Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар 03-дугаар сарын сүүлчээр бусад сумдын нутгаар 4-дүгээр сарын эхээр  гэсэх төлөвтэй байна.

    Хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн нөөцийн урьдчилсан төлөв

Уриншилсан талбайд 0-20см-ийн гүн дэх чийгшлийн нөөц  Ерөө, Зүүнбүрэн  сумдын нутгаар  хангалттай,  Түшиг  дунд бусад сумдын нутгаар хангалтгүй. 0-50, 0-100см -ийн гүнд  Ерөө, Зүүнбүрэн сумд хангалттай, Цагааннуур, Орхон, Сайхан,  Алтанбулаг, Түшиг, Хушаат сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалтгүй  байна. 

Гуурстай талбайн 0-20см-ийн гүн дэх чийгшлийн нөөц  Ерөө хангалттай, Зүүнбүрэн дунд бусад сумдын нутгаар хангалтгүй, 0-50см-ийн гүнд Ерөө хангалттай, Орхон, Зүүнбүрэн, Түшиг, Алтанбулаг, Сант сумдын нутгаар дунд, 0-100см-ийн гүнд Ерөө хангалттай, Мандал, Цагааннуур, Түшиг, Орхон, Зүүнбүрэн, Алтанбулаг сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар  хөрсний чийг хангалтгүй гэсэн урьдчилсан төлөвтэй байна.