Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2019 оны 9 дүгээр сарын 1-р 10 хоногийн тойм.

2019 оны 9 дүгээр сарын 1-р 10 хоногийн тойм.

Шинэчлэгдсэн: 2019-10-12 19:19:45

Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 14.2-16.0 градус, агаарын хамгийн их температур 28.7-33.8 градус, хамгийн багатемператур -1.0....2.1 градус дулаан.  Хөрсний дундаж температур  18.1-20.5 градус, хамгийн их температур 43.9-55.6 градус,  хамгийн бага  температур -4.6-0.0 градус дулаан байлаа.

Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 8.9-39.8мм тунадас2-4 өдөр орсон.

Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд:  Салхины хамгийн их хурд Баянгол, Цагааннуур, Мандал, Ерөө, Зүүнбүрэн, Хүдэр сумдын нутгаар 10-16м/с, бусад сумдын нутгаар 4-9м/с, 1-6 өдөр хүрсэн байна.  

Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 100  хувь сайн, ургамлын ургац Мандал, Түшиг, Бугант, Баянгол, Ерөө  сумд 5.1-11.9ц/га, бусад сумдын нутгаар 0,5-4,2ц/га, ургамлын өндөр        15-37см байлаа.

Таримал ургамал: Буудайн  ургалтын байдал Орхонтуул дунд бусад сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур,МандалОрхонтуул, Ерөө, Орхон сүүнбололт, Баянгол  түрүүлэлт, ,Зүүнбүрэн аарцанбололтийн үе шатанд орсон, ургамлын өндөр  41-76см байна.

Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20см-ийн гүнд Цагааннуур,Орхон хангалтгүй бусад сумдын нутгаар хангалттай, 0-50см-ийн гүндОрхон,Баянгол хангалтгүй, Ерөө,  Мандал, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Орхондунд, Ерөө, Баянгол хангалттай.

Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, барбины таршаа тоонолжилт  царцаа 1м2-т  хүрээнд дунджаар 1-7 ажиглагдсан.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:  МАА-н үйлдвэрлэлд  зарим хадлан тэжээл бэлтгэх,  газар тариалангийн үйлдвэрлэлд ангилан хадалтын  ажил явагдаж байна.

 

 

                                                                        Тойм бичсэн             Р.Шинэбаяр.