Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2022 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

2022 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

Шинэчлэгдсэн: 2022-09-26 15:38:56

 Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирсэн мэдээгээр 2022 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат явагдаж байгаа бол төмс цэцэглэлтээс цэцэглэлтийн төгсгөлийн үе шатандаа орсон бөгөөд ургалтын байдал нь сайн гэсэн үнэлгээтэй байна. Улаан буудайн өндөр нь сорт, тариалсан хугацаа болон үе шатнаасаа хамааран харилцан адилгүй буюу 51-103 см байна.

   Газар тариалан бүхий нутгуудад  9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур болон хур тунадас  ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар байна. Сарын эхний хагаст хур тунадас ахиу орох, сүүлчийн хагаст тунадас багатай, харьцангуй таатай байх төлөвтэй байна. (http://tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/month)

          Ийнхүү сарын эхээр хур тунадас ахиу орохоор байгаа нь хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримлын бололтонд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүрт авч ажиллах нь зүйтэй. Энэ жил газар тариалан бүхий нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон ч 5, 6 дугаар сард тариалангийн ихэнх нутгаар дунджийн орчим, 7 дугаар сард дунджаас сэрүүн байсан нь таримал ургамлын өсөлт, хөгжилт оройтоход хүргэсэн.         

Таримлын үе шат оройтож байгаа хэрээр ургац хураалтын хугацаа богиносох нөхцөл үүсч байгааг харгалзан үзэж, цаг агаарын тааламжтай үеийг ашиглан, үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд онцгойлон анхаарах шаардлагатай.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Хөрс гэсэх, хөрсний угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2022-03-30 44
2021 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2021-07-02 184
Хөрс гэсэх, хөрсний угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2021-03-18 180
2020 оны буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-10-05 174
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2020 2020-10-05 226
Хөрс хөлдөлтийн прогноз 2020-10-05 177
2020 оны буудайн ургацын урьдчилсан мэдээ 2020-10-05 352
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2020-03-09 384
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2019-03-11 583
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 759
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-07-04 1020
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-15 986
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-07-04 575
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-07-04 702
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-04 1293
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2016-10-17 666