Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Шинэчлэгдсэн: 2018-11-17 07:03:30

2017 оны 8-р сарын 25-нд манай аймагт улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг ажиллалаа.ОБЕГ-ын дэд дарга П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэгт ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, Хууль сахиулахын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Х.Мягмаржав, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Батмөнх, Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Г.Мөнгөнбаатар нарын хүмүүс багтсан байв. Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, харилцан ярилцлаа. УЦУОШГ-ын дарга М.Рэгзэдмаа 2017 онд цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагаа, аймгийн зуншлагын байдлыг танилцуулж мэдээлэл хийлээ.  Ажлын хэсэг тулгамдаж байгаа асуудлыг дээд шатны удирдлагуудад танилцуулахаа илэрхийлээд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангаж, бүх шатанд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө.