Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Цөлжилтийн мониторингийн судалгаа

Шинэчлэгдсэн: 2024-03-24 05:37:45

2011-2014 онуудад Швейцарийн хөгжлийн агентлагын”Цөлжилтийг сааруулах төсөл”- ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн 16 сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын 40 –н зогсоол цэгт цөлжилтийн мониторингийн судалгаа хийсэн. Зогсоол цэгийг тулгуурлан  анхан шатны чанарын 11 үзүүлэлтээр  тодорхойлов. Үүнд: Зүсэлт хийсэн газрын бичиглэл, өнгөн хөрсний эвдрэл,  давсжилт,  урвалт орчин, ялзмаг, элсэн хуримтлал, агрегат бүтэц, хөрсний нягт, ус нэвтрэх чадвар зэрэг үзүүлэлтийг тодорхойлов.

Өнгөн хөрсний эвдрэл:

 Судалгаанд хамрагдсан нийт сумын билчээрийн ургамлын ажиглалтын зогсоол цэг дээр хөрсний эвдрэлийг тодорхойлож үзэхэд   33,3 % нь бага зэргийн, 15,6 % нь эвдэрлэлийн толбо үүссэн 24,0 % дунд ба хүчтэй эвдэрлэд орсон цэг ажиглагдаагүй байна. Зогсоол цэгүүдээс Суврага, Бүргэдэй, Охиндий, Даагандэл, Боргүвээ, Номгон, Өгөөмөр, Баянсуудал, Охироо, Ширхэнцэг  зэрэгзогсоол цэгт өнгөн хөрсний эвдрэл бага зэргийн үүссэн байгаа судалгааны дүнгээр тогтоогдсон байна. Судалгаанд хамрагдсан  зогсоол цэгийг давсжилтын зэрэглэлээр харуулав.

Image

Хөрсний давсжилт:.Судалгаанд хамрагдсан 40 цэгийн  26,6 % нь маш их, 33,3% их давсжилттай байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сайхан, Сант, Хушаат сумдад хөрсний давсжилт  маш их байна. Хур тунадас бага , ууршилт их , бэлчээрийн даац хэтрүүлсэн зэрэг нь хөрс давсжих үндсэн шалтгаан болж байна. Судалгаанд хамрагдсан  зогсоол цэгийг давсжилтын зэрэглэлээр харуулав. Зураг 20

Image


Хөрсний элсэн хуримтлал: Цөлжилтйн ажиглалт хийсэн цэгүүдээс Бор гүвээ, Баянсуудал, Суврага зогсоол цэгийн орчимд ургасан ургамалын зүйлээр авч үзвэл агь, харгана, гичгэнэ зэрэг ургамал зонхилон ургасан байгаа ба бага зэргийн элсэн хуримтлал үүссэж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

Хөрсний нягт: Хөрсний нягтшил ихэвчлэн түүний өнгөн хэсэгт үелэн үүсэнэ.Байгаль дээр нийцээрээ байгаа нэгж эзэлхүүн дахь хөрсний жинг (нэг см   хөрсний жинг) хөрсний нягт гэнэ.Цөлжилтийн судалгаанд хамрагдсан зогсоол цэгүүдээс Охьхөндий, Суврага, Бурхантай толгой, Баянсуудал цэгт  шилжилтийн үеийн маш хатуу давхрага үүссэн байна.

 

Орчны шинжилгээний хэлтсийн дарга:  Д. Оюунчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 2016-11-08 2052