Усны үерийн сэрэмжлүүлэг мэдээ

Сэрэмжлүүлэг мэдээ: Сэлэнгэ аймгийн нутагт урсах Ерөө голын усны түвшин өмнөх өдрөөс 51-60 см-ээр нэмэгдэн үерийн байдалд шилжсэн тул тус голын сав газраар нутаглах ард иргэд, аж ахуй нэгж, аялаж зугаалж яваа иргэд та бүхнийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна ❗️❗️❗️