Мөсний зузаан анхааруулга мэдээ

Урин дулаан цаг ирж агаарын температур огцом дулаарч байгаатай холбоотойгоор голын сав газрын цас,  мөс  харлахын зэрэгцээ мөсөн дээр ус урсах, цас, мөс байрандаа хайлах, доош суух, голын мөсөнд ан цав гарах зэрэг байдал ажиглагдаад байна. Иймд гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа мөсөн бүрхүүл нимгэрч, хэврэгшиж байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж сийрэгжин, мөс хэврэгшсэн тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс  татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.