Үерийн анхааруулга мэдээ

АНХААРУУЛГА МЭДЭЭ: Сэлэнгэ мөрөн Сүхбаатар сум орчим үерийн түвшинг 31 см-ээр давж үерлэж байгаа тул тус голын эргээр нутаглаж буй малчид болон ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна!

Ойрын өдрүүдэд Сэлэнгэ мөрөн их хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд үер усны аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.