ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГАА

     Цаг уур, орчны  шинжилгээний газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 27-ны А/65 тоот тушаалын дагуу 4 дүгээр сараас эхлэн ЦАЗНөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх  ажиллагааг явуулж эхэллээ. Сэлэнгэ аймгийн УЦУОШТөвийн Бороо-1, 2 экспедицүүд 4 дүгээр сарын 5, 11-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн  Хушаат сум "Ногоон хунх" , Түшиг сум "Хавтгай овоо" гэх газруудад цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ажиллаа.