Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур: 2022 оны байдлаар агаарын дундаж температур 10 дугаар сард аймгийн дунджаар 1.1 градус дулаан, Түшиг, Хүдэр сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 1.2-1.4 градусаар дулаан, бусад сумдын нутгаар дунджийн орчим, 11 дүгээр сард аймгийн дунджаар 9.4 градус хүйтэн буюу уур амьсгалын дунджаас 1.6 градусаар дулаан, Сүхбаатар, Орхонтуул, Цагааннуур сумдын нутгаар дунджаас 1.3-2.9 градусаар дулаан бусад сумдын нутгаар дунджийн орчим байлаа. 12 дугаар сард аймгийн дунджаар агаарын дундаж температур 20.2 градус хүйтэн, Сүхбаатар, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар дунджаас 1.7-4.0 градусаар дулаан, Баянгол, Орхонтуул, Мандал сумдын нутгаар 1.2-2.3 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар дунджийн орчим байна. 01-дүгээр сард аймгийн дунджаар агаарын дундаж температур 22.6 градус хүйтэн, уур амьсгалын дунджаас 1.8 градусаар дулаан, Сүхбаатар, Орхон, Цагааннуур, Мандал сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас 1.1-4.1 градусаар дулаан байлаа. 11-р сарын 28,29 нд Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Бугант сумдын нутгаар 30.0-34.0 градус хүрч хүйтэрсэн бөгөөд 12-р сарын 5,15, 28,29-ны өдөрүүдэд ихэнх сумдын нутгаар 30.0-37.3 градус хүрсэн байна. 01-дүгээр сарын 2, 3, 4, 5, 13, 14, 15, 22, 2 3, 24, 25-ны өдөрүүдэд нийт сумдын нутгаар хүйтний эрч эрс чангарч, 30.0-46.8 градус хүрсэн бөгөөд агаарт 30 градусыг давж хүйтэрсэн хоногийн тоо аймгийн дунджаар 15 өдөр буюу хамгийн их хүйтэн 23нд Ерөө суманд 46.8 градус, Орхонтуул суманд 45.0 градус хүрсэн байна.
Хур тунадас 10 дугаар сард аймгийн дунджаар 5.4мм дунджаас бага, Сүхбаатар, Түшиг сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар 3.4-9.6 мм-ээр бага, 11 дүгээр сард 2.4мм буюу уур амьсгалын дунджаас 3.7мм-ээр бага, Түшиг сум дунджийн орчим, бусад сумдын нутгаар 2.1-5.7мм-ээр бага орсон байна. 12 дугаар сард аймгийн дунджаар 7.9мм буюу уур амьсгалын дунджаас 3.0 мм-ээр ахиу цас орж, Бугант дунджаас 0.9мм-ээр бага, Хүдэр, Орхонтуул сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас 1.3-7.0мм-ээр ахиу, 01 дүгээр сард аймгийн дунджаар 1.6 мм буюу уур амьсгалын дунджаас 1.3 мм-ээр бага орж, Ерөө, Сүхбаатар сумдын нутгаар дунджаас 0.6-0.7мм-ээр ахиу, Бугант, Хушаат сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1.1-2.6 мм-ээр бага цас орсон.
Цасан бүрхүүл. Сэлэнгэ аймгийн нутгаар тогтвортой цасан бүрхүүл XI/21-нд тогтож, цасны дундаж зузаан 0-4 см, 30-ны байдлаар Сүхбаатар, Баянгол, Орхонтуул, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Түшиг сумдын нутгаар 2-6 см, цасны дундаж нягт 0.10-0.12гр/см3, бусад сумдын нутгаар цасгүй байлаа. 12 дугаар сард Орхон, Орхонтуул, Хүдэр, Бугант, Түшиг, Хушаат сумдын нутгаар 11-15 см, цасны дундаж нягт 0.12-0.19гр/см3, бусад сумдын нутгаар 6-10 см, цасны дундаж нягт 0.11-0.14гр/см3 байна.
01 дүгээр сард цасны дундаж зузаан Түшиг, Хүдэр, Бугант, Хушаат, Сүхбаатар, Зүүнбүрэн сумдын нутгаар 10-16 см, цасны дундаж нягт 0.12-0.22гр/см3, бусад сумдын нутгаар 6-9 см, цасны дундаж нягт 0.09-0.20 гр/см3 байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд, Хүдэр, Хушаат, Ерөө, Сүхбаатар сумдын нутгаар зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байна.
2023 оны 02 дугаар сарын 01-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн мэдээгээр Сүхбаатар сумын нутгаар нэн их эрсдэлтэй, Орхон, Жавхлант, Орхонтуул, Баянгол, Баруунбүрэн, Шаамар, Хушаат, Сайхан, Сант сумдын нутгаар их эрсдэлтэй, Цагааннуур, Хүдэр, Бугант, Мандал, Түшиг, Зүүнбүрэн, Алтанбулаг, Ерөө сумдын нутгаар дунд зэрэг эрсдэлтэй, гэсэн зэрэглэлтэй гарсан байна.
Өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаагаар Түшиг, Бугант, Хушаат, Хүдэр, Зүүнбүрэн, Жавхлант, Орхонтуул сумд, Алтанбулаг сумын Цөх, Баруунбүрэн сумын Шувуут, Шаамар сумын Дэлгэрхаан, Охиндий, Ерөө сумын Буурагчин, Мандал сумын Түнхэл, Хэрх багуудын нутгаар цасны дундаж зузаан 10-20 см, дундаж нягт 0.12-0.26гр/см3, Цагааннуур, Сант, Сүхбаатар, Алтанбулаг сумын Бүргэдэй, Баянгол сумын Гонир, Орхон сумын Бэлэндалай, Ерөө сумын Тавин, Сайхан сумын Хөтөл, Мандал сумын Төмөр зам, Ширхэнцэг, Баянсуудал багуудын нутгаар цасны дундаж зузаан 6-9 см, дундаж нягт 0.09-0.24гр/см3, бусад сумдын нутгаар 3-5 см, дундаж нягт 0.12-0.26гр/см3 байлаа.
Хөрийн зузаан Сүхбаатар,Түшиг, Жавхлант, Шаамар, Хушаат, Орхонтуул, Алтанбулаг, Ерөө сумд, Мандал сумын Төмөр зам, Ширхэнцэг, Баянсуудал, Баруунбүрэн сумын Шувуут, Сайхан сумын Хөтөл, Номгон багуудын нутгаар 1-4 см цас хөрлөж хатууран, хунгарын зузаан 20-40 см зузаан цастай байна. Цаснаас дээш ургамлын дундаж өндөр ихэнх сумдын нутгаар 3-25 см цухуйсан.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд, Алтанбулаг сумын Цөх, Суварга багуудийн нутгаар цагаан зуд, Хушаат, Орхонтуул, Жавхлант, Сүхбаатар, Ерөө, Хүдэр, Түшиг, Шаамар, Сайхан сумд, Баруунбүрэн сумын Бургалтай, Алтанбулаг сумын Бүргэдэй багуудад цасны өнгөн хэсэг нягтарч хатуурсан, зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байна.