Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур -12.5 хүйтнээс -19.4 градус хүйтэн, агаарын хамгийн их температур -2.3 градус хүйтнээс 1.1 градус дулаан, хамгийн бага температур -21.5 градус хүйтнээс -34.0 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -11.5 хүйтнээс -18.6 градус хүйтэн, хамгийн их температур -0.2 градус хүйтнээс 11.9 градус дулаан, хамгийн бага температур -24.1 градус хүйтнээс -35.4 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 2-4 удаа тунадас орж Орхонтуул, Орхон, Хүдэр сумдын нутгаар 2.5-8.5 мм, бусад сумдын нутгаар 0.7– 1.8 мм орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Мандал, Орхонтуул, Ерөө,Орхон сумдын нутгаар 10-13м/с, бусад сумдын нутгаар 5-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 1-3 өдөр салхитай байлаа.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: 2-р арав хоногт Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Хүдэр, сумдын нутгаар цасны зузаан 4-10см, бусад сумдын нутгаар цасны зузаан 1-3см байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх Цагааннуур сумын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна. Цаг агаарын байдал энэ арав хоногт тохиромжтой байлаа.
Тойм бичсэн: О.Мягмардулам