Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 12 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -10.7…-17.0 градус хүйтэн, агаарын хамгийн их температур 0.9…-5.5 градус хүйтэн, хамгийн бага температур -20.6… -31.2 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур -12.8…-18.2 градус хүйтэн, хамгийн их температур 4.6...-3.6 градус хүйтэн, хамгийн бага температур -23.6 …-33.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: 1-р арав хоногт ихэнх сумдын нутгаар 1-4 удаа, Ерөө, Орхонтуул, Бугант сумдын нутгаар 1.6-4.8мм, бусад сумдын нутгаар 0.0-0,5мм хур тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагааннуур, Хүдэр, Орхонтуул сумд 10-11м/с, салхитай өдрийн тоо 1-4, бусад сумдын нутгаар 5-8м/с хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Орхонтуул, Бугант, Баруунбүрэн, Орхон сумдын нутгаар 11-17см, нягт 0,13-0,20г/см3, хамгийн зузаан 15-28см, хунгар газартаа 20-50см зузаан цасан бүрхүүлтэй, бусад сумдын нутгаар цасны зузаан 0-3см байлаа.
Монгол Улсын Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдлыг 11 дүгээр сарын 30-ны байдлаар үнэлэхэд Орхон, Орхонтуул, Баянгол, Мандал сумдын нутгаар нэн их, Сайхан, Баруунбүрэн сумд их, Сант дунд зэргийн эрсдэлтэй байна. Аймгийн хэмжээнд Орхонтуул, Баруунбүрэн сумдын нутгаар цас ихтэй байгаагаас өвөлжилт хүндэрээд байна
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна. Малын усан хангамж ихэнх сумдын нутгаар сайн, Хүйтний эрч чангарч, цас их хэмжээгээр орвол нийт сумдын нутгаар өвөлжилт хүндэрэх төлөвтэй байна.
Тойм бичсэн О. Мягмардулам