Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 5 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур 12.6...15.6 градус, агаарын хамгийн их температур 32.1– 35.0 градус дулаан, агаарын бага -2.0...-6.2 градус хүйтэн, байлаа. Хөрсний дундаж температур 18.5…25.1 градус, хамгийн их температур 49.7...65.9 градус дулаан, хамгийн бага температур -3.5...-9.0 градус хүйтэн байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт Орхонтуул, Мандал, Баянгол сумдын нутгаар 3,5...7,0мм бусад сумдын нутгаар 1-2 удаа 0,0...2,9 мм тунадас орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, сумдын нутгаар 14-18м/с бусад сумдын нутгаар 9-13м/с байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Ургамлын өндөр 3-11см, нийт сумдын нутгаар ургамал цухуйсан, ургалтын байдал нийт нутгийн 70 гаруй хувьд сайн байна
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20, 0-50см–т Орхон, Ерөө Цагааннуур сумдууд хангалттай, Баянгол сумын нутгаар дунд. Орхонтуул сумын нутгаар 0-20см-т хангалтгүй, 0-50см–т дунд, 0-100см-т Цагааннуур, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалттай , Баянгол сумын нутгаар хангалтгүй, Орхонтуул сумын нутгаар дунд зэргийн чийгшилтэй байна. Бэлчээрийн талбайн 0-20см-т Баянгол, Орхон хангалттай, Ерөө хангалтгүй, 0-50см-т Баянгол дунд, Орхон, Ерөө хангалтгүй, 0-100см-т Орхон, Ерөө хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар зарим малд нэмэгдэл тэжээлд өгөх, бог, бод мал төллүүлэх, мал оторлох, хөөвөр, хялгас авах ажилууд үргэлжилж байна. Газар тариаланд хаврын хагалгаа, улаанбуудай, төмс, хүнсний ногоо тарих ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн О.Мягмардулам