Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 7 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 20.6 – 23.2 градус, агаарын хамгийн их температур 31.0 –38.3 градус, хамгийн бага температур 6.5-10.4 градус дулаан. Хөрсний дундаж температур 25.9 – 30.9 градус, хамгийн их температур 51.2– 64.5 градус дулаан, хамгийн бага температур 6.0-9.0 дулаан байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 2-5 удаа тунадас орж Сүхбаатар, Зүүнбүрэн, Хушаат, Бугант сумдын нутгаар 35,5-38,8 мм , бусад сумдын нутгаар 8,0– 33,9мм орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Ерөө, Сүхбаатар, Мандал, Орхонтуул сумдын нутгаар 17-20м/с, бусад сумдын нутгаар 5-16м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 1-9 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын өндөр, ургалтын балл: Ургамлын өндөр 4-57см, Нутгийн 70 гаруй хувьд нь сайн, 20 гаруй хувьд дунд, 10 орчим нь зуншлага муу байна. Улаанбуудайн ургалт ихэнх сумдын нутгаар сайн, ургамлын өндөр 35-80см байна
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20см Ерөө, Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалттай бусад сумдын нутгаар хангалтгүй, 0-50см Ерөө, Цагааннуур, Орхон сумдууд дунд, бусад сумдын нутгаар хангалтгүй, 0-100см –т Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалттай, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалтгүй. Бэлчээрийн талбайд 0-20, 0-50 см-т Орхон, Ерөө, Баянгол дунд, 0-100 см-т Орхон, Ерөө сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын хөнөөлт хортон шавьж, царцаа, мэрэгчдийн ажиглалт: 2-р арав хоногт ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжит, барабины таршаа ажиглагдсан.бөгөөд 1м2 хүрээнд дунджаар 1-9 тоологдсон Мандал суманд царцааны хэт олшролт ажиглагдсан. Таримал ургамалд Зүүнбүрэнд бараан далавчит, барбины таршаа, тоонолжилт, гессений ялаа ажиглагдсан. Бусад сумдын нутгаар нисэгч болон хөнөөлт хортон шавьж ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах, бод мал төллүүлэх ажилууд дууссан. Mал оторлох ажил үргэлжилж байна Газар тариаланд төмс, хүнсний ногоо услах, уринш боловсруулах, хор цацах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн О. Мягмардулам