Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 9 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 11.7–14.2 градус, агаарын хамгийн их температур 24.0–28.1 градус, хамгийн бага температур -0.4 градус хүйтнээс 4.9 градус дулаан. Хөрсний дундаж температур 15.1–19.2 градус, хамгийн их температур 41.6–51.2 градус дулаан, хамгийн бага температур -1.3 градус хүйтнээс 4.3 градус дулаан байлаа .
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 3-9 удаа тунадас орж Сүхбаатар, Цагааннуур, Ерөө, Бугант, Хүдэр, Зүүнбүрэн сумдын нутгаар 30.0-74.5 мм, бусад сумдын нутгаар 12.9– 21.1 мм орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Мандал, Ерөө, Орхон, Цагааннуур, Орхонтуул, Хүдэрь Хушаат сумдын нутгаар 12-22м/с, бусад сумдын нутгаар 7-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 2-7 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын өндөр, ургалтын балл: Нутгийн 60 хувьд нь зуншлага сайн, 40 орчим хувьд дунд. Бэлчээрийн ургамлын өндөр 7-59см. Улаанбуудайн ургалт ихэнх сумдын нутгаар сайн, ургамлын өндөр 32-78 см байна. Цагааннуур сум сүүн бололт, Орхон аарцан бололт, Ерөө, Зүүнбүрэн, Баянгол, Орхонтуул сумдууд бүрэн бололтын үе шатанд орсон.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20см-т Цагааннуур, Ерөө сумдын нутгаар хангалттай, Баянгол, Орхон, Орхонтуул сумдын нутгаар дунд, 0-50см-т Цагааннуур, Ерөө, Орхон сумдын нутгаар хангалттай, Баянгол, Орхонтуул сумдун нутгаар дунд, 0-100см–т Цагааннуур, Ерөө, Орхон сумдын нутгаар хангалттай, Орхонтуул сумын нутгаар дунд. Бэлчээрийн талбайд 0-20см, 0-50см-т Орхон, Ерөө сумдын нутгаар хангалттай, Баянгол сумын нутгаар дунд, 0-100см-т Ерөө,Орхон сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын хөнөөлт хортон шавьж, царцаа, мэрэгчдийн ажиглалт: 1-р арав хоногт ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжит, барабины таршаа ажиглагдсан.бөгөөд 1м2 хүрээнд дунджаар 2-5 тоологдсон.Таримал ургамалд Зүүнбүрэнд бараан далавчит, гессений ялаа дундажаар 6 ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар нисэгч болон хөнөөлт хортон шавьж ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажлууд үргэлжилж байна. Газар тариаланд төмс, хүнсний ногоо хураах, уринш бэлтгэх, улаанбуудайн ангилан болон шууд хураалтын ажилууд явагдаж байна.