Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 2 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -15.6…-25.1 градус, Баянгол, Зүүнбүрэн, Түшиг сумд ожд-аас 1,2-3,9 градусаар дулаан, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн сумдын нутгаар ожд-ын орчим, бусад сумдын нутгаар дунджаас 1,2-4,7 градусаар хүйтэн. Агаарын үнэмлэхүй их температур -4.9…-10.8 градус, үнэмлэхүй бага -24.2....-33.6 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -16.6…-26.5 градус, хамгийн их температур 0.0...-6.9 градус , хамгийн бага температур -26.2 …-38.4 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Зарим сумдын нутгаар 1-2 удаа, 0,0-0,6 мм буюу олон жилийн дунджаас бага цас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагааннуур, Баянгол сумдуудад 10-11м/с, бусад сумдын нутгаар 3-7м/с хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Орхон, Бугант, Баруунбүрэн, Орхонтуул, Хүдэр, Баянгол, Мандал сумдын нутгаар 8-23см, цасны нягт 0,16-0,24 г/см3, бусад сумдын нутгаар 1-7см, нягт 0,17-0,18г/см3 байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын 4зүгт хийсэн хэмжилтээр Орхонтуул 18-30см, Баруунбүрэн 11-28 см. Орхон 7-9 см зузаан цастай байна. Цасны нягт дунджаар Орхонтуул, Баруунбүрэн суманд 0.15-0.34г/см3, хунгарласан газартаа 20-73см, хөрийн зузаан 4-26см хүртэл хатуурч нягтаршсан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, Цагааннуур суманд мал төллөлт үргэлжилж байна. Орхонтуул, Баруунбүрэн сумдын нутгаар цас ихтэй өвөлжилт хүндэрсэний улмаас малын бэлчээрлэлт саатсан.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа