Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 4 дүгээр сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 5.8-7.8 градус буюу ихэнх сумдын нутгаар ожд-аас 1,6-4,4 градусаар дулаан, агаарын хамгийн их температур 20.9-24.0 градусаар дулаан, хамгийн бага температур -3.5… - 7.2 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур 8.4 – 11.2 градус , хамгийн их температур 32.8-45.3 градус дулаан, хамгийн бага температур -5.7 …–11.4 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас ихэнх сумдын нутгаар 0.0-17.7мм, Ерөө, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар ожд-аас ахиу, Баянгол, Мандал, Орхон, Орхонтуул сумдын нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар ожд-аас бага хур тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Баянол, Орхон Мандал, Орхонтуул, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар 17-23м/с, бусад сумдын нутгаар 7-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутгагт 1-5 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл: Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар ургамал цухуйсан, ургамлын өндөр 0-3 см, ургалтын байдал 80 гаруй хувьд сайн, 20 орчим хувьд дунд байна.
Хөрсний чийгшил: Уриншилсан талбайн 0-20см гүнд Баянгол, Орхон сумдын нутагт дунд, Ерөө, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, 0-50см гүнд Ерөө, Баянгол ,Цагааннуур, Орхон, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайд 0-20см гүнд Орхон хангалтгүй, Ерөө хангалттай, 0-50см гүнд Орхон дунд, Ерөө хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй
.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх бог, бод малын төллөлт, хөөвөр хялгас авах, мал оторлох ажил үргэлжилж байна. Газар тариаланд хаврын хагалгаа, борной явуулах ажилууд эхэлсэн
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа