Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 5 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 12.0—15.4 градус буюу Сүхбаатар, Цагааннуур, Түшиг сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар ожд-аас 1,2-3,7 градусаар дулаан, агаарын хамгийн их температур 26.0-30.8 градус дулаан, хамгийн бага температур -0.1…-3.1 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур 17.5 – 24.1 градус , хамгийн их температур 41.8 -59.9 градус дулаан, хамгийн бага температур -1.0 …–6.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас ихэнх сумдын нутгаар 0.0- 9.2мм, Ерөө дунджаас ахиу, Түшиг ожд- ийн орчим, бусад сумдын нутгаар ожд-аас бага хур тунадас орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Ерөө, Баянол, Орхон Мандал, Орхонтуул, Хүдэр, Түшиг, Бугант, Хушаат сумдын нутгаар 14-22м/с, бусад сумдын нутгаар 7-9м/с, салхитай өдрийн тоо ихэнх сумдын нутггаар 1-9 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар ургамал цухуйж жигдэрсэн, ургамлын өндөр 4-12 см, ургалтын байдал 80 гаруй хувьд сайн, 20 орчим хувьд дунд байна.
Хөрсний чийгшил: Уриншилсан талбайн 0-20см гүнд Баянгол , Орхон сумдын нутагт хангалтгүй, Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар дунд, Ерөө хангалттай, 0-50см гүнд Баянгол, Орхон хангалтгүй , Цагааннуур, Орхонтуул Ерөө сумдын нутгаар хангалттай,Бэлчээрийн талбайд 0-20, 0-50см гүнд Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй . Цагааннуур суманд бараан далавчит царцаа ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, бог малын төллөлт дууссан. Бод мал төллүүлэх ажил үргэлжилж байна. Ихэнх сумдын нутгаар төмс, хүнсний ногоо, буудай тариалах, уринш бэлтгэх ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа