Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12-дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур 15.1-19.6 градус, хамгийн их температур 4.8-10.7 градус, хамгийн бага температур 26.3-33.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 16.1-25.0 градус, хамгийн их температур 0.7-9.0 градус, хамгийн бага температур 28.1-37.9 хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Хүдэр, Бугант, Ерөө сумдын нутгаар 0.6-1.6мм, бусад сумдын нутгаар 0.0-0.3мм тунадас 1 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Орхон, Орхонтуул сумдын нутгаар 11-14м/с, бусад сумдын нутгаар 2-8м/c хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Орхон, Ерөө, Орхонтуул, Хүдэр, Бугант, Түшиг сумдын нутгаар цасны дундаж зузаан 5-21см, цасны нягт 0,13-0,14г/см3, бусад сумдын нутгаар 1-4см цастай байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх ажилууд явагдаж байна
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа