Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 4 дүгээр сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 7.5-10.2 градус дулаан, агаарын хамгийн их температур 21.6-24.7 градус дулаан, хамгийн бага температур -4.8…-10.9 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 8,8-19.3 градус дулаан, хамгийн их температур 35.7-60,4 градус дулаан, хамгийн бага температур -9.0... -16.3 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 0.0-5.1мм-ийн тунадас 1-4 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Зэлтэр, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 14-20м/с, бусад сумдын нутгаар 8-12м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: . Нийт сумдын нутгаар ургамал цухуйсан, ургамлын өндөр 0-3 см, ургалтын байдал 30 хувьд нь сайн, 70 орчим хувьд дунд байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Орхонтуул дунд, Мандал, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай гэсэн үнэлээтэй. Бэлчээрийн талбайд 0-20, 0-50см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө хангалтгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар бог бод мал төллүүлэх, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд хаврын хагалгаа, үр суулгах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр