Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 5 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 14.0-17.8 градус дулаан, агаарын хамгийн их температур 31.8-35.2 градус дулаан, хамгийн бага температур -0,2…-3.3 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 20.1-28.2 градус дулаан, хамгийн их температур 53.4-60,6 градус дулаан, хамгийн бага температур -1.7... -5.8 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 0.0-1.1мм тунадас, 1-3 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Зэлтэр, Хушаат сумдын нутгаар 12-22м/с, бусад сумдын нутгаар 6-9м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 40 хувьд сайн, 50 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар муу. Ургамлын өндөр 2-10 см байлаа.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Баянгол, Цагааннуур, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалтгүй, Бэлчээрийн талбайн 0-20,0-50см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө сумдын нутгаар чийг хангалтгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Ерөө сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт царцаа 1м2 -т хүрээнд дунджаар 1 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар бод мал төллүүлэх, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд үр суулгах, төмс хүнсний ногоо тариалах ажил явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр