Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 6 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 15.1-18.9 градус, агаарын хамгийн их температур 31.8-33.6 градус дулаан, хамгийн бага температур 2,4…-1.2 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 20.7-28.0 градус, хамгийн их температур 54.8-66,1 градус дулаан, хамгийн бага температур 0.6... -3.6 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Баянгол, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Орхон, Бугант сумдын нутгаар 9.4-16.8мм бусад сумдын нутгаар 3.5-7.9мм, 2-6 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн сумдын нутгаар 11-18м/с, бусад сумдын нутгаар 6-9м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 40 хувьд сайн, 50 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар муу. Ургамлын өндөр 3-12 см байлаа.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, 3дахь навчлалтын үе шатанд орсон, ургамлын өндөр 16-17см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Ерөө хангалттай, Баянгол, Цагааннуур, Орхон, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалтгүй, Бэлчээрийн талбайн 0-20,0-50см-ийн гүнд Ерөө дунд, Баянгол, Орхон сумдын нутгаар чийг хангалтгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Ерөө, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт царцаа 1м2 -т хүрээнд дунджаар 1-2 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар бод мал төллүүлэх, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо тариалах ажил явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр