Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7-дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 20.8-24.2 градус, агаарын хамгийн их температур 31.6-34.2 градус, хамгийн бага температур 8.0-11.2 градус дулаан. Хөрсний дундаж температур 26.2-34.0 градус, хамгийн их температур 60.0-68.1 градус, хамгийн бага температур 6.0-10.0 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Зүүнбүрэн, Түшиг, Хушаат, Цагааннуур сумдын нутгаар 19.0-26.8мм бусад сумдын нутгаар 0.0-4.2.8мм, 1-4 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагааннуур, Мандал, Орхонтуул, Ерөө, Зүүнбүрэн, Баянгол сумдын нутгаар 12-20м/с, бусад сумдын нутгаар 5-7м/с, 1-4 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 60 хувьд сайн, 40 хувьд дунд, ургамлын өндөр 5-19 см байлаа.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал Орхонтуул дунд бусад сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур бутлалт, Баянгол голлолт, Ерөө, Орхонтуул сумд ишний доод зангилаа хөрсний гадарга дээр ил гарах, Орхон, Зүүнбүрэн сумдын нутгаар түрүүлэлтийн үе шатанд орсон, ургамлын өндөр 19-57см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Ерөө хангалттай, Мандал дунд, Баянгол, Цагааннуур, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Ерөө дунд, Баянгол, Орхон сумдын нутгаар чийг хангалтгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, барбины таршаа, тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-4 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар хонь хяргах, мал оторлох, бод мал төллүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо услах, хор, бордоо цацах ажил явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа