Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7-дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 17.6-20.1 градус, агаарын хамгийн их температур 29.3-32.1 градус, хамгийн бага температур 10.0-13.3 градус дулаан. Хөрсний дундаж температур 20.2-25.3 градус, хамгийн их температур 41.1-59.9 градус, хамгийн бага температур 7.7-12.9 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Баруунбүрэн, Түшиг, Хүдэр, Зүүнбүрэн сумдын нутгаар 101.8-127.4мм бусад сумдын нутгаар 50.3-89.0мм, 7-10 өдөр бороо орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн сумдын нутгаар 11-14м/с, бусад сумдын нутгаар 5-9м/с, 1-7 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд сайн, 20 орчим хувьд дунд, ургамлын ургац Мандал, Түшиг, Бугант, Баянгол, Ерөө сумд 5.1-11.9ц/га, бусад сумдын нутгаар 0,5-4,2ц/га, ургамлын өндөр 8-30см байлаа.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал Орхонтуул дунд бусад сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур ишний доод зангилаа хөрсний гадарга дээр ил гарах, Баянгол түрүүлэлт, Орхонтуул, Ерөө, Орхон сүүнбололт, Зүүнбүрэн аарцанбололтийн үе шатанд орсон, ургамлын өндөр 32-76см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20см-ийн гүнд Баянгол дунд, бусад сумдын нутгаар хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол дунд, Ерөө, Мандал, Цагааннуур, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон дунд, Ерөө хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, барбины таршаа тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-7 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд зарим сумдын нутгаар мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш бэлтгэх ажил явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа