Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 14.8-16.5 градус, агаарын хамгийн их температур 28.1-32.1градус, хамгийн бага температур 5.4-8.8 градус дулаан. Хөрсний дундаж температур 17.0-22.1 градус, хамгийн их температур 42.9-59.1 градус, хамгийн бага температур 2.5-9.6 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Орхон, Ерөө, Хушаат сумдын нутгаар 41.0-56.7мм, бусад сумдын нутгаар 21.7-37.9мм 5-9 өдөр бороо орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Мандал, Ерөө, Хүдэр сумдын нутгаар 10-24м/с, 2-5 өдөр бусад сумдын нутгаар 4-9м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд дунд, ургамлын өндөр 15-35см байна.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал нийтсумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур түрүүлэлт, Баянгол сүүн бололт, Орхонтуул, Орхон аарцанбололт, Ерөө, Зүүнбүрэн сумдын нутгаар бүрэнбололтын үе шатанд орсон, ургамлын өндөр 55-76см байна.
Хөрсний чийгшил:Тариалангийн талбайн 0-20см Баяннол хангалтгүй, Цагааннуур, Орхон, Орхонтуул дунд, Зүүнхараа, Ерөө хангалттай. 0-50см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон дунд бусад сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайн 0-20,0-50см-ийн гүнд Баянгол,Орхон хангалтгүй, Ерөө чийг хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, барбины таршаа тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-7 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд зарим сумдын нутгаар мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо хураах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа